Барселона клуб 12 жил дараалан дунд шөвөгт шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2019.03.14-нд нийтлэгдсэн

Барселона клуб 12 жил дараалан дунд шөвөгт шалгарлаа

Барселона клуб 12 жил дараалан дунд шөвөгт шалгарлаа

Европын хөлбөмбөгийн аваргуудын лигийн 2018-2019 оны улирлын хасагдах шатны шөвгийн 16-н тоглолт өндөрлөлөө. Урьд шөнө 2 хос дөрвөн багийн тоглолт болсон бөгөөд Ливерпүүл клуб Германы Бавари Мюнхен клубыг хожиж дунд шөвөгт шалгарсан бол Барселона клуб Францын Лион клубыг хожиж мөн дунд шөвөгт шалгарлаа. Аваргуудын лигийн 5 удаагийн аварга Испаний Барселона клуб дунд шөвөгт шалгарснаар 12 жил дараалан энэ шатанд шалгарч байна.

Хоёр багийн эхний тоглолт Францын Лион клубын талбайд болоход гоолгүй тэнцээд байсан. Тэгвэл урьд шөнө Барселона клуб өөрсдийн “Камп Ноу” цэнгэлдэх хүрээлэндээ 5-1 харьцаатай Лион клубыг буулгаж авлаа.

  • Барселона 5-1 Лион (гоол: Л.Месси пен 17’, 78’, Ф.Коунтиньо 31’, Ж.Пике 81’, У.Дембеле 86’)

Шар хуудас: К.Ленгле 49’, Ф.Марсаль 33’, М.Дембеле 45+4’

Улаан хуудас:

Барселона: Х.Альба, К.Ленгле, Ж.Пике, С.Роберто (Н.Семедо 83’), Артур (А.Видал 74’), С.Бускетс, И.Ракитич, Ф.Коунтиньо (У.Дембеле 70’), Л.Суарез, Л.Месси

Лион: А.Лопеш (М.Горжелен 34’), Ф.Марсаль, Марсело, Ж.Денайер, Ф.Менди (М.Корнет 77’), Т.Ндомбеле, Л.Тузар, Л.Дубиос, М.Дефай (Б.Траоре 73’), Н.Фекир, М.Дембеле

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж