“Iphone 6”-гаас өргөн хэлтэй аав, охин хоёр

Хуучирсан мэдээ: 2015.04.21-нд нийтлэгдсэн

“Iphone 6”-гаас өргөн хэлтэй аав, охин хоёр

Америк улсад гэр бүлийн хоёр гишүүн Геннисийн номонд бүртгэгдэж, хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байна. 47 настай Byron Schlenker охин Emily-гийн гэрийн даалгаварт туслахаар номын санд очихдоо Геннисын амжилтын тухай номыг уншжээ. Уг номонд дэлхийн хамгийн өргөн хэлтэй хүн нь 7.9см гэж байсныг хараад Byron Schlenker өөрийнхөө хэлний өргөнийг хэмжиж үзсэн байна. Түүний хэлний өргөн 8.6 см байсан ба Геннисийн амжилтыг эвдсэнээс гадна Iphone 6-гаас ч өргөн байжээ.

Аавыгаа геннисийн амжилтыг эвдсэнийг мэдээд түүний охин Emily бас хэлээ хэмжиж үзтэл 7.3см байж, аав охин хоёр эрэгтэй, эмэгтэй хамгийн өргөн хэлтэй хүмүүсээр шалгарсан байна.

Аав, охин хоёр дэлхийн хамгийн өргөн хэлтэй хүмүүс болсноо мэдэн Геннисийн номын хүмүүстэй холбогдон гэрчилгээгээ авсан ба амьдарч байсан New York-ын Syracuse муждаа алдартай болжээ.

Б.БИЛГЭЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж