Ш.Алтантуяагийн аллагын “захиалагчтай” хийсэн ярилцлага шагнал хүртжээ

Хуучирсан мэдээ: 2019.03.14-нд нийтлэгдсэн

Ш.Алтантуяагийн аллагын “захиалагчтай” хийсэн ярилцлага шагнал хүртжээ

Ш.Алтантуяагийн аллагын “захиалагчтай” хийсэн ярилцлага шагнал хүртжээ

Одоогоос 13 жилийн өмнө Малайз улсад хэрцгийгээр хөнөөгдсөн монгол бүсгүй Ш.Алтантуяагийн аллагын захиалагч гэгддэг тухайн үед Малайзын Ерөнхий сайдын албыг хашиж байсан Нажиб Разактай хийсэн ярилцлага   Их Британийн телевизүүдийн нийгэмлэгийн “2019 оны шилдэг ярилцлага”-ын шагналыг хүртжээ.

Уг ярилцлагыг Катарын “Al Jazeera” телевизийн “101 East” баримтат цувралын Британи хөтлөгч Мэри Анн Жоли хийсэн юм байна. Тэрбээр Ш.Алтантуяагийн аллагын хэргийн үйл явцыг дүрсжүүлэн баримтат нэвтрүүлэг хийж байсан сэтгүүлч  юм.

Ерөнхий сайд асан Нажиб Разак нь маш их хэмжээний авлига хээл хахууль, мөнгө угаасан хэргээр шүүхэд дуудагдаж байгаа ба Монгол улсын иргэн Ш.Алтантуяа 2006 онд түүнийг засгийн газар удирдаж байхад шумбагч онгоцны маш том хууль бус гэрээнд орчуулагчийн үүрэг гүйцэтгэж байгаад зэрлэг балмадаар амиа алдсан байдаг. Нажиб улсынхаа усан хилийн аюулгүй байдлыг чангатгахын тулд Францаас шинэ шумбагч хөлөг авахаар тэрхүү гэрээг хийсэн гэдэг ба шумбагч хөлгийн төлбөрийг улсаас гаргуулахдаа их хэмжээний мөнгө завшсан гэж түүнийг буруутгаж байгаа.

Харин талийгаач бүсгүйд ажлын хөлсийг нь өгөөгүй учир мөнгөө авахын тулд түүний хамтрагч Багинда гэгч дээр очтол түүнийг хүмүүс хөлслөн зэрлэгээр хөнөөсөн. Энэ хэргийн гол захиалагч Нажиб Разакийг гэж сэжиглэдэг. Улсаас мөнгө завшсан хэргийнхээ гэрчийг устгасан уу, эсвэл өөр шалтгаан байсан уу ямартай ч нэгэн монгол эмэгтэй Малайзын эрх мэдэлтнүүдийн явуулгаар амиа алдсан нь ойлгомжтой болж, хэргийг үйлдсэн хоёр этгээд болох Нажибын хамгаалагч байсан Сирул Азхар Умар болон Азилах Хадри нарт хожим цаазын ял оноосон. Гэвч одоог хүртэл хэрэг сунжирч тэдний ялыг гүйцэтгээгүй байгаа юм.

Ярилцлага ерөнхийдөө түүний холбогдоод буй “1MDB”-ийн хэрэг буюу өөрийн хувийн дансаараа дамжуулан төрийн өмчит “1MDB” компаниас 700 сая ам.доллартай тэнцэхүйц мөнгийг хувьдаа завшсан, мөн түүний эхнэр Розмах Мансор тус компаниас 30 сая ам.доллартай тэнцэх хэмжээний үнэт эдлэл хувьдаа авсан зэрэг удаан хугацааны туршид үргэлжилсэн дуулиант хэргүүдийнх нь талаар ярилцсан байна.

Ярилцлагын төгсгөлд сэтгүүлч түүнээс 2006 онд болсон Монгол улсын иргэн Ш.Алтантуяагийн хэргийн талаар ярьж эхлэхэд Нажиб маш ихээр цухалдаж, ярилцлагыг орхин гарахыг оролдсон аж. Тэрбээр өөрийгөө энэ хэрэгт ямар ч холбоогүй, талийгаачийг өмнө нь ганц ч удаа харж байгаагүй хэмээн мэдүүлсээр байгаа юм. Гэсэн ч гэрчүүд Нажиб болон түүний хамтрагч Багинда нарын талийгаачтай хамт авхуулсан зургийг харсан гэж мэдүүлсэн. Мөн хэргийг гардан гүйцэтгэсэн этгээдүүд экс Ерөнхий сайдын туслахууд байсан нь тогтоогдсон байдаг.

Олон жил төрийн эрхийг атгаж байсан Нажибын засгийн газар огцорч сөрөг хүчин буюу одоогийн Ерөнхий сайд Махатир засгийн газрыг толгойлох болсноор өмнөх эрх баригчдын авлига хээл хахууль, бузар булай хэргүүдийг сөхөн шалгаж эхэлсэн юм.

Ерөнхий сайд асан Нажиб Разактай хийсэн ярилцлага

Ш.Алтантуяагийн хэргээр хийсэн баримтат нэвтрүүлэг

 

Эх сурвалж: straitstimes

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж