“BMW”-ийн жижиг оврын автомашин үйлдвэрлэдэг салбар жолооч нарт зориулан дэвшилтэт технологийн нүдний шил бүтээжээ. Зургийг: ibtimes.co.uk
Автомашины жолооч нар нүдний шил зүүхээ болиод удаж байгаа бөгөөд харин “BMW” компани энэхүү уламжлалыг эргэн сэргээхээр ажиллаж байна. “BMW”-ийн жижиг оврын автомашин үйлдвэрлэдэг салбар жолооч нарт зориулан эргэн тойрноо илүү сайн харах боломж олгодог, дэвшилтэт технологийн нүдний шил бүтээжээ. Тус компани шинэ бүтээгдэхүүнээ энэ долоо хоногт болох Шанхайн Авто шоуны үеэр танилцуулах юм байна. Энэхүү нүдний шил нь жолооч нарт хурд, чиглэлийн талаар мэдээлэл өгөхөөс гадна автомашин байрлуулах цэгийг тодорхой зааж өгнө. Мөн автомашины хүрдэн дээр байрлах товчлуураар нүдний шилийг удирдах боломжтой. Тиймээс нүдний шил жолооч нарт илүү анхааралтай байх боломж олгоно гэж “BMW”-ийн мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Тус компани нүдний шилээ “Osterhout design group” болон “Qualcomm” зэрэг технологийн компанитай хамтран бүтээсэн байна.
О.АНУДАРЬ
Эх сурвалж: bloombergtv.mn