Хавар цагт хэрхэн хооллох вэ?

Хуучирсан мэдээ: 2019.03.14-нд нийтлэгдсэн

Хавар цагт хэрхэн хооллох вэ?

Хавар цагт хэрхэн хооллох вэ?

Дөрвөн улирал, таван өнгийн идээ

Хүний бие махбод, эрүүл чийрэг байх нь байгалийн цаг хугацаанаас зайлшгүй шалтгаалдаг тул байгалийн хувьсан өөрчлөгдөхийг дагалдан өөрсдийн амьдралын хэв маягаа зохицуулах нь чухал юм.

ХАВАР

Хаврын улиралд бүх зүйл урган өсч байдаг хэдий ч цаг агаар өөрчлөмтгий хувьсамтгай байдаг болохоор хуучин архаг гэм хөдлөх, биеийн тамир тэнхээ муудах, өвчинд өртөмтгий болдог.

Хаврын улиралд цас мөс хайлж, газар гэсч, газрын дотоод бүлээн уур дээшилж түүний нөлөөгөөр цэцэг ногоо ургадаг үе бөгөөд энэ үед өвлийн сүүл сарын хүйтэн, хаврын бүлээн сарын завсрын үе эхэлж хоорондоо харшилж эхэлдэг. Тийм ч учраас “Хаврын салхи хавирга нэвт” гэсэн үг гарчээ.

Хаврын хавсаргыг даван туулахад хамгийн зохистой идээ, ундаа нь хүйтэн, халууныг тэнцүүлэх бүлээн чанартай идээ байх ёстой юм. Энэ үед шар идээг голчлон хэрэглэх улаан болон хар идээтэй хамт эсвэл дангаар хэрэглэнэ. Шар идээ гэж малаас гарах сүү, сүүн бүтээгдэхүүнийг өнгөөр нь билэгдэн нэрлэдэг бөгөөд шар тос, цагаан тос, арвайн гурил болон шар будаатай цай, шар тостой цай, ээзгий, бяслаг, өрөм, зөөхий, уураг, хайлмаг зэрэг идээ, ундаанууд багтана. Шар идээ нь шингэц сайтай, ходоодны галын элчийг сэлбэж, илчийг үүсгэдэг учир хаврын улиралд нэн тохиромжтой юм.

4,5 сард: Амтлаг амттай, хөнгөн сэрүүн тослог идээг / бүх төрлийн цагаан идээ, уураг, тараг, сүү, ээдэм, ааруул, зөөхий, бяслаг/ гол болгож эсрэгээр давслаг, исгэлэн, гашуун амтыг тэвчих. Энэ үед хүнд хоол ундыг боловсруулах явц удааширна.

Эх сурвалж: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж