Кнопоо өөр хүнд даатгаж, хууль батлах үйл ажиллагаанд гар бие оролцдоггүй гишүүдийг хаврын чуулганаар дэгэнд нь оруулна. Тодруулбал, УИХ-ын гишүүдийн ирцийг хаврын ээлжит чуулганаас эхлэн хурууны хээгээр бүртгэхээр болж, чуулган завсарласан энэ хугацаанд тоног төхөөрөмжийг суурилуулах туршилтын ажлыг хийж эхлээд байна. Гар утсанд суурилсан хурууны хээ таних технологийг нэвтрүүлж байгаа бөгөөд хаврын чуулганы нээлт болох дөрөвдүгээр сарын 5-наас ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
УИХ-ын гишүүдийн саналыг хурууны хээгээр нь авдаг болсноор бусдын өмнөөс санал өгч кноп дарах байдал арилна гэж үзжээ.
Ийнхүү хаврын чуулганаар гишүүд бусдын өмнөөс кноп дардаг, төгөлдөр хуурддаг зохисгүй явдал төгсгөл болох юм. Бусдын өмнөөс санал өгч хууль баталдаг зохисгүй үйлдэл үгүй болно гэдгийг хууль санаачлагчид хэлж байсан юм.
Холбоотой мэдээ