Б.Чойжилсүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав | News.MN

Б.Чойжилсүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Б.Чойжилсүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Б.Чойжилсүрэн Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн өнөөдөр (2019.03.14) Дэлхийн банк группын Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн Макро эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбар хариуцсан менежер Дийпак Мишра тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн уулзалтын эхэнд Монгол Улсын эдийн засаг сайжирч, оны эхний хоёр сарын байдлаар төсвийн орлого давсан үзүүлэлттэй байгаа бөгөөд энэ эерэг үзүүлэлт цаашид нэг жилдээ хадгалагдах байх хэмээн дүгнэж байлаа. Мөн тэрбээр, төсвийн орлого давж байгаа ч төсвийн тэнцэл, валютын ханш, ханшийн гадаад урсгалыг багасгахад Засгийн газар бодлогын  томоохон арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатайг дурдаад Дэлхийн банкнаас үзүүлж буй хөнгөлөлттэй зээлийн II, III шатны санхүүжилтийг  гэрээний дагуу авах шаардлагатай байна гэв.

Монгол Улсын Засгийн газар, ОУВС хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Дэлхийн банкнаас нийт 440 сая ам.долларын төсвийн дэмжлэгийг гурван үе шаттайгаар авахаар тогтсон билээ.

Ноён Дийпак Мишра нь энэ сарын 14-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллах хугацаанд Төсвийн байнгын хорооны даргатай уулзах болсондоо талархал илэрхийлэв. Тэрбээр Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банктай хамтран төсвийн тогтвортой байдлыг сайжруулах, алдагдлыг бууруулах, нийгмийн халамжийн хөтөлбөрийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх зорилгоор “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөгжлийн бодлогын хөтөлбөр”-ийг хөгжлийн бодлогын зээлийн EMSO2 хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн гүйцэтгэлийн явц мөн дараагийн алхмуудын явцын талаар мэдээллээ. Мөн тэрбээр хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Монгол Улс бодлогын 10 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тусгагдсаны тав нь бүрэн хэрэгжиж, дөрөв нь эхний улиралд биелэх боломжтой байгаа учир  хоёр дахь шатны зээлийн бэлтгэл ажил хангагдаад байгааг онцлов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2019-03-14 202.70.44.46

GAZRIIN HEVLIIN BAYLAG BOL ULSIIN OMCH, ene huniig shalgah heregtei, ymar ni nuursiig uragshaa zaraad boldog bna aa,

Avatar

zochin 2019-03-14 202.70.44.46

Neg bol biznes, neg bol toriin ajlaal hii, bas hulgaich, HAMRIIN HIIDIIN GAZRAAS SAVRAA TATAARAI, SHuud HELHED DORNOGOVIIN GAZRAAS NUURS hulgai hiihee zogsoo, UUL UURHAI BOL ARD TUMNII OMCH,…

Avatar

Зочин 2019-03-14 49.0.218.232

энэ бол зовхөн амиа бодсон хүн монголчууд бүгд жигшиж байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж