Эдийн засгийн форумын төлөөлөгчид БНСУ-д айлчлал хийв

Хуучирсан мэдээ: 2015.04.21-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн форумын төлөөлөгчид БНСУ-д айлчлал хийв

Монгол-Солонгосын эдийн засгийн форумын төлөөлөгчид БНСУ-д айлчлал хийв

 

 

Солонгос-Монголын хамтын ажиллагааны форумыг санаачлагч БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн асан Жон Жан Сун-ийн урилгаар Монгол-Солонгосын эдийн засгийн форумын дарга Г.Батхүү, удирдах зөвлөлийн гишүүн Л.Болд, гүйцэтгэх захирал Т.Буян-Ундрах нар БНСУ-ын Пёнтек боомт хотод зочиллоо. Төлөөлөгчид тус мужид байрлах “Солонгосын газ” (Kogaz) компанийн газ хүлээн авдаг хамгийн том цогцолбортой танилцсан байна. Мөн солонгосын компаниудын Монгол Улсад хэрэгжүүлэхээр сонирхож байгаа хог хаягдлаас цахилгаан гарган авах төсөл, газын дэд бүтцийн компани байгуулахаар ажиллаж байгаа солонгосын компанийн төлөөлүүдтэй БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболдын хамт уулзаж цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцлоо. Айлчлалын үеэр Пёнтек хоттой танилцахын зэрэгцээ боомт хотын онцлог болоод тус бүс нутагт байрлах усан цэргийн ангид зочилж анги нэгтгэлийн онцлогийг харуулсан музейг үзэж сонирхлоо. Мөн газ болон түүхий нефт буулгах агуулах Hyundai steel үйлдвэр, Солонгост үйлдвэрлэсэн машин экспортын талбайн үйл ажиллагаатай тус тус танилцсан байна.

 

 

 

 

 

 

 


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж