Украины Ерөнхийлөгч П.Порошенко НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзан тус улсын Донбасст олон улсын энхийг сахиулагчдыг оруулах талаар ярилцжээ. Уулзалтын үеэр хоёр тал Украинд гал зогсоох тухай Минскийн хэлэлцээрийн биелэлт, Донбасст энх тайван тогтоох тал дээр олон улсаас гаргаж буй хүчин чармайлтыг хэлэлцээд Донбасст НҮБ-ын энхийг сахиулах цэргийн анги нэгтгэлүүд оруулах боломжийн талаар санал бодлоо солилцсон байна. ОХУ Донбасст энхийг сахиулагчдыг оруулах нь Минскийн хэлэлцээрийн үр дүнг үгүй болгоно гэж үзэн эсэргүүцэж байгаа билээ.
Украинд энхийг сахиулагчдыг оруулах эсэхийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван улс шийдэх учиртай. Байнгын гишүүний хувьд ОХУ энэ асуудалд хориг тавих эрхээ эдэлж болзошгүйг олон улсын шинжээчид анхааруулж байгаа юм.
Т.АНУ