У.Хүрэлсүх энхийг сахиулагч дайчдаа эргэлээ | News.MN

У.Хүрэлсүх энхийг сахиулагч дайчдаа эргэлээ

Хуучирсан мэдээ: 2019.03.14-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх энхийг сахиулагч дайчдаа эргэлээ

У.Хүрэлсүх энхийг сахиулагч дайчдаа эргэлээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэлхийн хамгийн халуун цэг, омог хоорондын мөргөлдөөнтэй Бүгд Найрамдах Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байгаа цэргүүдээ эргэлээ.

Хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаад нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэн талархал илэрхийлж, төрийн одон, медаль гардуулж өгөв. Мөн цэргийн алба хаагчдын ахуй  амьдралыг дээшлүүлэх, мэргэшүүлж, чадавхижуулах талаар ярилцлаа.

Монгол цэргүүд НҮБ-ын мандат дор 2012 оноос хойш үүрэг гүйцэтгэж байгаа. Хурандаа Д.Жавхланбаяр ахлагчтай наймдугаар ээлжийн цэргүүд Бентю хотод, 114 мянган дүрвэгч байрладаг хуаранг хамгаалж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд НҮБ-аас БНӨСУ-ын Бентю хотыг зохицуулж байгаа хатагтай Хироко Хирахира бараалхсан байна. Ерөнхий сайд өнгөрсөн оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганд оролцон үг хэлэхдээ дайн дажингүй, амар амгалан, эх дэлхийн төлөө нэгдэн ажиллахыг уриалж байсан. Монгол Улс гадаад бодлогын нэг чухал хүчин зүйл болох энхийг дэмжих ажиллагаанд оролцон НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд анхаарч байдгаа хэлэв.

Монгол цэргүүдийн бие, сэтгэл зүй, ур чадварыг өндрөөр үнэлж байгаагаа хатагтай Хироко Хирахира илэрхийллээ. Мөн элдэв зөрчил гаргалгүй, дүрвэгсэдтэй хүнлэг харилцаж, монгол хэл заах гэх мэтээр сэтгэл гаргаж байдагт баяртай байдгаа хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-14 202.21.124.17

Тэгж л цэрэг эргэх шаардлага байсым бол Батлан хамгаалахын сайдаа л явуулна биз дээ. Энд Засгийн ажил жаран хагархай байхад …

Avatar

Зочин 2019-03-14 202.21.124.17

Цэрэг эрс нэгийгээ, эсвэл өөрийгөө егүүтгээд байгаа ангиудад очсон бол арай л ажил шиг харагдах байлаа. Эсвэл 4 сайхан амь шороонд дарагдсан уурхайд очиж уул уурхайнхныг чангалсан бол бас өөр байхгүй юу … хайран мөнгө

Avatar

ИРГЭН 2019-03-14 202.21.124.17

ЗГ амлалтуудаа хэрэгжүүлэхэд анхаармаар байна. Үндсэн ажлаа хиймээр байна. Мөнгө үрж энд тэнд дэмий тэнэж, сүр сүр мэдэгдэл хийж, попорч байгаа ч үнэндээ харж барьж болох бүтээлч юу хийсэнгүй. Дээр нь төрийн ажил бүхий л шатандаа сулралд орчихсон. Хүн бүр толгой мэдсэн, омог зарсан, тал тал тийшээ харсан л байдалтай.

Avatar

Баян 2019-03-14 202.131.254.76

Жавхланбаяр 1997 онд Баянд манай салаан дарга байсан шоо.

Avatar

Зочин 2019-03-14 103.26.193.21

Үндсэн ажлаа л тууштай хэрэгжүүлээсэй дээ. Одоогоор хүлээлтээс өөр нийгэмд сонин сайхан юм алга. 30 хүрээгүй нусан чавхнууд Засаг Төр атгах боллоо. Одоогоор нэг л их сүртэй мэдэгдэл, зангирсан их омогоос өөр юу ч харагдахгүй л байна. Дуутай тэнгэр хургүй, Цуутай хүүхэн хуримгүй гэж ухаант өвгөд маань иймэрхүү хийрхсэн араншин үйлдэлийг л хэлсэн байж таарна

Avatar

МОЯА ОМОГИЙХОН ОГШООД Л ИРЛЭЭ ШҮҮ.... 2019-03-14 175.38.87.92

ТОПОР МААНЬ СОМАЛИЙН ГУЙЛГАЧДЫГ ХАРЖ ОГШСООР, ЦЭРГИЙН БАЯРААР ХЭДЭН САЙХАН СОНГУУЛИЙН ЗУРАГ ДАРУУЛАХ ГЭЖ ЯВАМ БОЛОВ УУ ДАА, ӨӨР Ч ЯМАР ХЭРЭГ БАЙХАВДЭЭ

Avatar

Иргэн 2019-03-14 64.119.22.40

Уул нь цэргүүдийг эргэх нь зөвч, дотоодын цэрэгүүд нь үхэж үрэгдээд өнөөн асуудалтай байхад, Ерөнхий сайд эргээд Суданд очоод их зардал гаргаж буй нь нэг л олигтой сэтгэгдэл төрүүлэхгүй байна?! Харин заамарт болсон осол дээр биечлэн очоод аврагчдаа эргэж ямар нөхцөлд яаж ажиллаж буйг үзэж, ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлсэн бол үнэ цэнэтэй шоу болох байлаа?! Манай хүн нэг л жулдаад байх юмдаа?!?!?!

Avatar

Бат 2019-03-14 202.21.106.123

Дотоодын дайн чинь ид өрнөж, Судан шиг болохоор энхийг сахиуллагчид ирж хэзээ зохицуулах вэ . туршилга сайн судлах хэрэгтэй шүү.

Avatar

увс күн 2019-03-14 202.9.43.58

хийх ажилгүй яасан завтай юм зардлаа өөрөө гаргаарай новшоо

Avatar

Bayarlalaa 2019-03-14 203.91.115.52

Ta 2021 onii Mongol ulsiin erunhiilugch boloh ni todorhoi er tseregiin bayariin mend hurgie ontsgoi hiliin tsereg armi taniar baharhaj yavdag shuu neg togoonoos hool idej yavsan aguu erunhii said amjilt odoo irgediin orlogiig bodittoi nemegduuleed uguurei !

Avatar

111 2019-03-14 180.149.96.90

Цэрэг эргэх, цэрэгт эргүүлэх сайхаан.

Avatar

Зочин 2019-03-14 180.149.96.90

Цэрэг эргэх, цэрэгт эргүүлэх сайхаан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж