"АНУ-ын айлгах тактикууд хөрөнгө оруулагчдыг үргээж байна"

Хуучирсан мэдээ: 2019.03.14-нд нийтлэгдсэн

"АНУ-ын айлгах тактикууд хөрөнгө оруулагчдыг үргээж байна"

"АНУ-ын айлгах тактикууд хөрөнгө оруулагчдыг үргээж байна"

“Huawei”-г үндэслэгч Рэн Жэнфэй “АНУ-ын засгийн газраас Хятад улсын технологийн компанийн эсрэг явуулж буй үйл ажиллагаанууд нь тус улсын үндэсний компаниудын нэр хүндийг унагааж байна” гэж хэлснийг CNN агентлаг уламжлав.

Мөн тэрбээр Шэньжэнь хотноо байрлах “Huawei” компанийн байрандаа өнгөрөгч лхагва гаригт CNN-ий сэтгүүлчдийг хүлээн авч уулзах үеэрээ “Хэрэв АНУ үргэлж бусад улс орнууд, мөн компани, хувь хүмүүсийг бүдүүлгээр шүүмжлэх зохисгүй үйлдлээ зогсоохгүй бол хэн ч Америкт хөрөнгө оруулахгүй” хэмээн дурьдсан байна.

Америкийн засгийн газраас “Huawei”-ийн 5G сүлжээний хэрэглээг хязгаарлах талаар авч буй арга хэмжээнүүд нь сүүлийн хэдэн сар улам өргөжиж, “Хятадын засгийн газар энэхүү технологио тагнуулын хэрэгсэлд ашиглах боломжтой” гэж харж байгаагаас үүдэлтэй юм.

“Huawei” компаниас бүтээгдэхүүнүүдийнх нь талаар тараасан сөрөг мэдээллийг үгүйсгэж, Трампын туслахуудаас “бүтээгдэхүүнүүдээ тагнуулын хэрэгсэл болгон ашигласан”-ыг нотлохыг шаарджээ. Улмаар дэлхий нийтээрээ кибер аюулгүй байдлын талаар ярьж буй энэ үед тэд “Huawei”-г золиосолж байна хэмээн мэдэгдэв.

Б.ЕСҮХЭЙ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж