Бээжин-Улаанбаатарын нислэг салхинаас болж саатлаа

Хуучирсан мэдээ: 2019.03.14-нд нийтлэгдсэн

Бээжин-Улаанбаатарын нислэг салхинаас болж саатлаа

Бээжин-Улаанбаатарын нислэг салхинаас болж саатлаа

БНХАУ-ын нийслэл Бээжин хотоос Улаанбаатарын чиглэлд өнөө өглөө 10:50 цагт нисэх байсан “МИАТ” ХК-ийн онгоц нислэгээ хойшлууллаа. Энэ талаар тус компаниас тодруулахад “Бээжин-Улаанбаатарын чиглэлийн нислэг саатсан нь үнэн. Цаг уурын таагүй нөхцөлөөс болж түр хойшлуулсан. Нислэг өнөө орой 16.00 цагаас үйлдэгдэхээр болсон гэсэн мэдээллийг Бээжингээс  бидэнд ирүүлээд байна” хэмээлээ.

Өмнөд хөршид салхи ихтэй байгаа нь ийнхүү нислэг хойшлох шалтгаан болжээ. Хаврын улиралд салхи ихтэй байдаг учир нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс ийм арга хэмжээ авах тохиолдол гардаг аж. Тодруулбал, онгоц буух, хөөрөхөд  салхины хүч чухал нөлөө үзүүлдэг байна.

Онцолход, "Кореан эйр" болон “Туркиш  Эйрланс” компанийн нислэг хойшлоогүй, хэвийн үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж