ОХУ-ын Тува улсад өнгөрсөн 2014 оны зургадугаар сард монгол эмэгтэйг автомашинтай нь шатааж амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Тодруулбал, Увс аймгийн Улаангом хотод орос барааны дэлгүүр ажиллуулдаг 40 орчим насны эмэгтэйг шунахайн сэдэлтэйгээр, гадны нөлөөтэйгээр шатааж амь насыг нь хохироосон болохыг тус улсын цагдаагийн байгууллагаас тогтоосон байдаг. Ийнхүү халдлагад өртөн, бусдын гарт амь насаа алдсан болох нь тогтоогдсон атал энэхүү хэргийг хэрэгсэхгүй болгож, хавтаст хэргийг хаахаар болсон талаар тус улсын цагдаагийн байгууллагаас мэдэгджээ.
"Энэ асуудлыг бид одоо ч гэсэн ОХУ-ын талд асуудлыг тавиад явж байна. Тус улсаас хэргийн холбогдогч тодорхойгүй болохоор хэргийг түдгэлзүүлээ гэсэн хариу ирүүлсэн. Гэхдээ манай талаас хэрэгтнийг олох мөрдөн байцаалтаа үргэлжүүлэхийг хүссэн байгаа" гэж ГХЯ-ны Консулын газрын захирал Н.Батаа хэллээ.
Д.ЖАРГАЛ