Гаалийн ерөнхий газрын харъяа Улаанбаатар хот дахь гаалийн газар 2019 оны гуравдугаар сарын 11-ний өдөр БНАСАУ-аас Монгол Улсын иргэн “Н”-ийн нэр дээр төмөр замаар илгээсэн хувийн ачаа бүхий тээшинд 3200 ампул “Kumdang” гэх тариаг нууж, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ. Энэ үйлдэлд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу холбогдох ажиллагааг хийж байна. Эм, эмнэлгийн хэрэгслийг импортлоход эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд холбогдох бичиг баримтыг бүрдүүлсний дагуу гаалийн бүрдүүлэлт хийж оруулдаг тул зохих зөвшөөрөлгүй хувь хүн, хуулийн этгээд улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болохыг гаалийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Э.АРИУН
Зочин 2019-03-14 202.55.191.194
ingexed ene mongold zuvshuurugdsun taria mun uu. em taria ali ali ni mongol ulsad xereglex tusgai zovshooroltei baix xeregtei baidagsh. bas oruulj irex gej baigaa compani ni bas tusgai zovshooroltei baix xeregtei gedeg. yagaad gedeg ni oilgomjtoishd. xaanaasch xamaagui yu ch xamaagui avchraad taria xelbereer xumuusdeee shaxaad em xelbereer zambaraagui uugaad baij boloxguishd … xuuli l bol xuuli
demchignorov 2019-03-14 122.201.28.8
sain muug ni manaid shinjilj medehgvi. hoiduudiin taria gaihamshigtai gej hen ch batlaagvi bgaa, manaihan dam surgaar ih vnetei avch tariuldag, demii yum demii demberliin hvv bvvr ch demii geed zvgeer ch 1 helcheegvi bh shvv Demchigee
ХАЛЗАН 2019-03-14 103.240.240.73
ЭНЭ ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ ХОГ, САЙН БАЙСАН БОЛ КИМ ЧЕН ИР , КИМ ИР СЕН 2 ҮХЭХГҮЙ Л БАЙСАН
Зочин 2019-03-14 124.158.109.140
Бас нэг тэнэг +
Ганхуяг 2019-03-14 202.126.89.231
Тусгай зөвшөөрөл нэрийн дор төрийнхөн өөрсдөө бизнэс хийдэг. Эсвэл хахууль авна.
Тэрний оронд барааг нь шинжилээд ок бараа байвхл татварыг нь аваад оруул л даа! Хэрэгтэй тариа ш дээ
Зочин 2019-03-14 124.158.109.140
Хамгийн эхэнд хахуул бодогддог болсон шүү дээ.