Ардчилсан намын залуу гишүүд цаг үеийн асуудлаар өнөөдөр /2019.03.14/ мэдээлэл хийлээ. Тэд тус намын удирдлагуудад хариуцлага тооцож, шударга ёс нэхэх цаг болсон гэж үзэж байна. Ингэхдээ гишүүдийн олонхийн саналаар намын дарга С.Эрдэнийг солих бүрэн эрхтэй хэмээлээ.
Ардчилсан намын даргаар С.Эрдэнэ сонгогдсоноос хойш МАН-ын 60 тэрбумын схемийн санхүүжилт үйлчилж байна гэж залуу гишүүд нь онцоллоо. Тодруулбал, Ардчилсан намын даргад нэрээ дэвшүүлэхэд 250 сая төгрөг төлөх шаардлагатай болсон нь зөвхөн мөнгөтэй хүмүүст үйлчилдэг нам болж хувирсан тул залуу гишүүд нь эрх баригчдаасаа шударга ёс нэхэхээр болжээ.