Хууль зөрчин архи зардаг дэлгүүрүүдээ эхлээд цэгцэл, С.Амарсайхан даргаа! | News.MN

Хууль зөрчин архи зардаг дэлгүүрүүдээ эхлээд цэгцэл, С.Амарсайхан даргаа!

Хуучирсан мэдээ: 2019.03.14-нд нийтлэгдсэн

Хууль зөрчин архи зардаг дэлгүүрүүдээ эхлээд цэгцэл, С.Амарсайхан даргаа!

Хууль зөрчин архи зардаг дэлгүүрүүдээ эхлээд цэгцэл, С.Амарсайхан даргаа!

Улаанбаатар хотын даргаар сонгогдоод сар ч болоогүй байгаа С.Амарсайхан тулга тойрсон асуудалтай зууралдан ажлаа эхэлж байна. Монголын хүн амын талаас илүү хувь нь оршин сууж буй Монгол Улсын нийслэлийг захирч буй хүн арай илүү далайцтай сэтгэж, холч ухаанаар ажлаа эхэлбэл өөрийнх үлдээх намтарт хэрэгтэй.

Нэг дарга нь гарч ирээд өмнөхийнхөө шийдвэрийг цуцалж “тоглодог” жишгийг тэр давтах нь. Нийслэлийн Засаг даргын 2015 оны долдугаар сарын 9-ний өдрийн А/609 захирамжаар архи, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг шөнийн 04.00 цаг байхаар тогтоосон. Хотын шинэ дарга энэ шийдвэрийг эргэж харахыг үүрэгдлээ.

Тэрбээр баар, ресторан, цэнгээний газруудыг зэрэглэл, ангиллаас нь хамаарч ажиллах цагийн хуваарийг нь тогтоох тухай саналаа оруулж ирэхийг холбогдох байгууллагуудад өчигдөр үүрэгдэв. Эндээс зэрэглэл, ангилал гэдэг үг илүүтэй анхаарал татав. Хотод зэрэглэл, ангилал өндөр гэвэл ардаа том гартай, татаастай баар, цэнгээний газрууд л бий. Тэднийг дэмж гэсэн үү, эсвэл борчууд ийм төрлийн бизнес эрхлэх боломжгүй гэсэн санаа юу, ойлгосонгүй.

Улаанбаатарт үнэндээ залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тохиромжтой газар байхгүй учраас тэд баар, цэнгээний газрыг зорьдог. Дээрх газруудын ажиллах цагийн хуваарийг наашлуулж цаашлууллаа гээд юу өөрчлөгдөх вэ? Энэ нь хотын даргын нэн тэргүүнд анхаарал хандуулах асуудал мөн юм гэж үү?

Архидалттай тэмцэх уриалга нь зөв ч архийг 24 цагаар худалдан борлуулдаг, “цагдаагийн дарга нарын мэдэлд байдаг” гэгддэг дэлгүүрүүдээ цагийн хуваарийн дагуу ажиллуулж, хянаж чадаагүй цагт архидалт буурах нь юу л бол. Ядаж л архи худалдан борлуулах цагийн хуваарьтай болго л доо! Архидалтын шалтгаан баар цэнгээний газрууд биш. Амьдралдаа гутарсан, нийгмийн стресст ээрүүлсэн хүмүүс архийг сонгон сэтгэлээ түр ч болтугай тайвшруулдаг гэдгийг эмч, эрдэмтэд тогтоосон. Архи уух нийгмийн шалтгааныг эхлээд арилгах ёстой.

Нийслэлд тулгамдаж буй маш олон асуудал бий. Ялангуяа Улаанбаатар хотын экосистемийн бохирдол хамгийн эмзэг нь. Нийслэлчүүд хөрс, ус, агаар, хог, тоосжилт зэргээс үүдэн олон төрлийн өвчин тусч, хорт хавдрын улмаас хорвоогоос буцсаар байна.

Статистик тоо баримтаас үзэхэд, Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн онд 6073 хүн хавдраар шинээр оношлуулж, 4412 хүн хорт хавдрын улмаас нас баржээ. Элэгний хорт хавдар 36.1 хувь, ходоодны хорт хавдар14.8 хувьтай байгаа бол уушгины хорт хавдар 8.5 хувь, улаан хоолойн хорт хавдар 6.4, хувь, умайн хүзүүний хорт хавдар 6.1 хувийг эзэлж байна.

Энэ тоон үзүүлэлтүүд “аюулын харанга” дэлдэж буйг хотын дарга анзаарахгүй байна гэж баймааргүйсэн. Эрүүл монгол хүн үгүй бол хэн ажил хийж, улс орноо хөгжүүлэх билээ?

Хоёрдугаар асуудал нь түгжрэл. Ажил сургуульдаа явах гэж бүтэн нэг, хоёр цагийг түгжрэл дунд өнгөрүүлж байгаа нь асуудал биш гэж үү, хотын дарга аа! Түгжрэлээс болж хэчнээн хүн ажлаа алдаж, цаашлаад хэчнээн хүн эмнэлгийн тусламж авч чадалгүй амь насаараа хохирч байгаа бол…

Одоо жуулчны улирал эхэлж байна. Монгол Улсын нийслэл “өмхий” гэж гадныханд хэлүүлэх таатай байдаггүй. Энэ мэт олон чухал, тулгамдсан асуудал байхад баар, цэнгээний газрын цагийн хуваарьтай зууралдаж суугаа нь оновчтой санагдахгүй байна.

Монгол Улсын нийслэлийн өнгө төрх удирдаж буй даргаас шалтгаална. Нийслэлчүүдийнхээ амьдралыг өөрийн царай шигээ “толийлгох” хэрэгтэй байна, хотын дарга аа!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-14 103.229.121.228

BUH TSAG UEIIN TURSH ARHINIIESREG temtsel urnusuur ur dun HAANA b.a. aa. ARHINII CHANARIIG DELHIIN TUBSHIN GARGAY. AANDAA HUTAD SHIG BOLNO. HYTADIIN MUHLAG BOLGON ARHI PIIJUU DUURE N BAIDAG DAA

Avatar

лхагва 2019-03-14 98.231.145.61

хаана гэдэг чинь цаана нь оортоо шинэ боломж нээх онгорхой зайг ашиглах явцуу санаа 22 цагаас хойших тарипыг нь нэмээд нэмэгдсэн орлогоос нь нэмvvтатвар аваад илvvцаг ажилласан ажилчинд нь нэмvvцалин олго хаана хаанаа ашигтай дуртай нь ондор vнэтэй vйлчилгээ авна л биз

Avatar

Ih 2019-03-14 202.9.42.179

Ene setguulch nertei humuus medeelliig zuw untsuguus ni harj niitleechee ihenhdee niigmiig taltsuulsan shinjtei medeelel oruulhiin

Avatar

Зочин 2019-03-14 66.181.186.109

Хүнсний дэлгүүр болгон архи зардгийг болиулаад тусдаа согтууруулах ундаа зардаг дэлгүүр байгуулвал их гоё бизнес болно доо. ккк. Америкт бол ликёр зардаг дэлгүүр гээд их хяналттай байдаг ш дээ. Супермаркет болгон архи, дарс зарахгүй.

Avatar

Зочин 2019-03-14 202.9.43.113

Паа юун эрдэнэт юун шхаб юун элбэгдоржийн оймс аан наана чинь жинхэнэ алаантай сэдэв гараад ирж монхбаясгалаан амарсайханыг цензурд
Шанхайн 5 ард тумнийхээ омноос тэмц биднийг шоножингоо архи уулгахгуй гэсэн аймшигт коммунистыг огцруулья огцруулья

Avatar

иргэн 2019-03-14 59.153.115.62

Водка буюу цагаан архины татварыг нэмэх хэрэгтэй. Согтууруулах ундааны хэрэглээг соёлтой болгомоор байна.

Avatar

Зочин 2019-03-14 59.153.115.62

Водка буюу цагаан архины татварыг нэмэх хэрэгтэй. Согтууруулах ундааны хэрэглээг соёлтой болгомоор байна.

Avatar

Зочин 2019-03-14 64.119.17.57

Нэг бүр зогсоох хэрэгтэй байна шүү одоо шинэ монгол улс ирнэ түүх арих бар цэнгүүн газар хаах хэрэгтэй хэмээн үзэж байна 2019/4/15/бүгд хаах хэрэгтэй гэж үзэж байна одоо зогсоох арга хэмжээ авна санал болгож байна шүү одоо шинэ монгол улс ирнэ түүх харуул байна монголчуудаа одоо битгий хүсэж байгаа бол энэ жил бүр бүгд сайн дураараа зогсоох арга хэмжээ авна санал болгож байна шүү 2019-4-15 нийт. Монголчуудаа анхаар цаг ирсэн байхаа монгол улс нэг хүнд хэлж байна

Avatar

Gg 2019-03-14 122.201.31.81

Ene baar ajiluulj zaluusiig arhi darsaar horduulj amia zogoodog setguuchintser yum bh daa. Esvel uuruu 4 boltol baaraar yavdag avgai bba.

Avatar

Зочин 2019-03-14 139.5.217.127

Chi tgeed gertee yamarch hyanaltgui arhidaltiig demjij bgaa yumu te jaahan naa bondgoroo ajiluulaach… ger buliin huchirhiilel asar ih nemegdene, zarkm.mongolchuud yaaj sagsuurch uudag bilee!!!

Avatar

amaraa 2019-03-14 103.212.116.160

ene odoo ymar hoid solongos bishdee sotsilismiin uy bishdee ingej zaluuchuudiig haaj booj bolohgui hotoogiin sum bish metropolis hot shuu dee zun juulchid irne uuruu zaluu bgaagui ym shig iim hogiin juram bolovsruulahaa boli

Avatar

Зочин 2019-03-14 66.181.160.4

Захиалгаар бичсэн байна 04 цагийг 00 цаг болгох хэрэгтэй зөв шийдвэр стресс гутрал хув хүний асуудал архи уусан мөнгөөр юм хийж бүтээж амьдараа

Avatar

Зочин 2019-03-14 66.181.186.170

00 bolgoloo gd tm bolchihdog gj bodoj bnuu chi hugshin hun bololtoi dald bdald shiljeed l ajillaj bdag shdee umnu tm bhad haana yavsan hun be

Avatar

zochin 2019-03-14 66.181.186.170

00 bolgoloo gd tm bolchihdog gj bodoj bnuu chi hugshin hun bololtoi dald bdald shiljeed l ajillaj bdag shdee umnu tm bhad haana yavsan hun be

Avatar

zun 2019-03-14 64.119.25.175

zaluuchuud bid chin orchin uyeiin duu hugjim sonsoj bujiglej yagaad boldoggui yum, ene bol soyol, arhiig uur shig chin mal boltol uudag gej bodoo yu. o.suutsnii doorhi zavaan yumnuudaa l haana biz heddugeer zuund amidraad bgaa yum be

Avatar

zochin 2019-03-14 66.181.164.53

delguur bolgon arhi zardagiig, oron suutsnii neg davhar podvald ajillaj bgaa gazruudaa tseglehed l ug ni bolchih yum bgaa shd

Avatar

zochin 2019-03-14 66.181.164.53

mash zuw hoid solongos bishdee baar savnii tsagtai zuuraldahaas chin iluu ih ajil urd chin bn neghen jiliin daraa songuuli bolno

Avatar

Зочин 2019-03-14 119.40.98.162

choloot tsagaa ongoruuleh gedgiig arhi darstai holij oilgoh ni tuliin buruu zaluus oroidoo ger orondoo ehner huuheddee anhaaral tavih ni mash chuhal shuu dee zaaval end tend baardaj niilj nargij tsengej yavah yostoi yu neg hel ch bolson sur l daa iluu tsagaar ajil hiil dee

Avatar

Зочин 2019-03-14 103.57.92.136

Зөв. Дарга нарын газар л ажиллана гэсэн үг. Зэрэглэлийг тэд л цензурдана.

Avatar

зочин 2019-03-14 119.40.98.162

нэг гудманд нэг л архины цэг байхад болоош дээ булан бүрт архины дэлгүүр баар караоке байна шөнийн 4 цаашлаад үүр цайтал ууж байдаг тийм улс монголоос өөр хаана ч байхгүй 00 цаг гэхэд бүх хүн унтаж амрах ёстой ш дээ гэмт хэрэг эрс багасана даа шийдэх хэрэгтэй байнаа яаралтай

Avatar

Зочин 2019-03-14 119.40.98.162

нэг гудманд нэг л архины цэг байхад болоош дээ булан бүрт архины дэлгүүр баар караоке байна шөнийн 4 цаашлаад үүр цайтал ууж байдаг тийм улс монголоос өөр хаана ч байхгүй 00 цаг гэхэд бүх хүн унтаж амрах ёстой ш дээ гэмт хэрэг эрс багасана даа шийдэх хэрэгтэй байнаа яаралтай

Avatar

Зочин 2019-03-14 103.212.116.97

АМАРСАЙХАН ДАРГА АА ! ТА УЛААНБААТАРТ ЯДАЖ ХУУРАЙ ХУУЛЬ ТОГТООГООД ТУРШААД ҮЗЭЭЧ !!! МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ ЯМАР САЙХАН ЦЭВЭРШЭХ БОЛ ОО ! ТАНД МОНГОЛЫН ОЛОН ААВ ЭЭЖ ТАЛАРХАХ БОЛНО ШҮҮ ! ИЙМ ХУУЛИАС ХОХИРОХ УЛС НЬ ЗӨВХӨН АРХИ ЗАРЖ, АРД ОЛНЫГ ХОРЛОЖ БУЗАРЛАДАГ ОЛИГАРХИ ХӨРӨНГӨТНҮҮД Л ХОХИРОХ БАЙХв МОНГОЛЧУУД ТАНЫГ ШҮТЭЖ АМЬДРАХ БОЛНО.

Avatar

Зочин 2019-03-14 139.5.219.202

Зарж л байглдээ. Зайсан явдаггүй нь бидний буруу юмуу. Ууж, идэхээ өөрсдөө зохицуулмаар байх юм, ерөнхийд нь эрүүл хүнс хэрэгтэй гэдгийг ард түмэн, үйлдвэрлэгч, худалдагчид нь ойлгуулбал болмоор юмаа. Утаа, хөрсний бохирдол, замбараагүй гэзэр олголт, зогсоолгүй байр сав, замын түгжрэлээ шийдлдээ.

Avatar

zochin 2019-03-14 202.131.225.249

зарж л байг л дээ мөнгөө яаж үрэх нь хэнд хамаатэй юм бэ

Avatar

Зочин 2019-03-14 202.9.42.10

Amarsaihani zaisan hill ajillah yum bn

Avatar

зочин 2019-03-14 122.201.24.29

марамбынд очихгээгүй тэргийг нь гуйх гэсэн юм гэдэг шиг юу бичээд байгаа ю бэ?? архийг хориглох нь зөв гэсэн мөртлөө бар рестран дэлгүүрүүдээ хаавал залуус хаана очиж чөлөөт цагаа өнгөрөөж архидах юм бэ?? архи чи лонхонд орсон тахал амьдрал жаргалруу инээж ирдэг үхэл?? эрхэм бичигч та ахины эсрэг арга хэмжээ авах гэж байхад яагаад шээс чинь гоожих гээд байна??? чи лав спирт найруулж байхаа дэмий чалчиж байхаа боль???

Avatar

зочин 2019-03-14 202.179.27.28

IШөнө архи зардаг, шөнө ажилладаг карокег хаах нь зөв, яг унтаж асарч байхад согтуу уйлж зодолдсон, орилж хашгирсан хүмүүс иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг шүү дээ арга хэмжээ авч зохицуулах нь зөв шүү дээ хүмүүс ээ

Avatar

ЗОЧИН 2019-03-14 202.179.8.118

Шинэ хотын дарга болон түүний хамаарал бүхий хүмүүс Өндөр зэрэглэлийн баар ажиллуулдаг бололтой. Тиймдээ ч тэдгээр хүмүүст давуу эрх олгож, Монопольчлох далд санаа яваа юм болов уу

Avatar

Амарсайхан 2019-03-14 202.179.8.118

зэрэглэл, ангиллаас нь хамаарч ажиллах цагийг нь тогтоох гэдэг нь өөрийн хамааралтай Зайсанд байрлах Zaisan hill-д үйл ажиллагаа явуулдаг баарыг цагийн хязгааргүй ажиллуулах хүсэл сонирхол нь илт байна

Avatar

xxx 2019-03-14 193.128.205.126

Архиндаа биш хүндээ л байгаа шүү дээ. Ажилгүйдэл, стресс, суурь хүмүүжил, донтолт, архигүй цагаа өнгөрүүлэх өөр сонголт байхгүй зэргээс болж л архидалт бий болж байна. Дэлгүүрүүдийг эрт хаалаа гээд суурь асуудлуудаа шийдэж чадахгүй бол ямар ч үр дүнгүй.

Avatar

АНХНЫ ХОТЫН ДАРГА 2019-03-14 202.179.24.240

МИ ОВОГТЫНХНЫ БИШ АНХНЫ ХОТЫН ДАРГАД ТӨВ АЙМГИЙН УДМАА НУУСАН АЛИМ БАТБАЯР, СУ БАТБОЛД КАЗИНО МӨНХЧУЛУУН НАР БУРИАД БАТҮҮЛТЭЙГЭЭ ЯАЖ ДУРТАЙ БАЙХ ЮМ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж