Л.Өлзийтөгс: “Бүсгүйн зурвас” жүжгийн зохиол минийх биш

Хуучирсан мэдээ: 2019.03.14-нд нийтлэгдсэн

Л.Өлзийтөгс: “Бүсгүйн зурвас” жүжгийн зохиол минийх биш

Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан "Бүсгүйн зурвас" жүжиг энэ сарын 1-нд нээлтээ хийсэн. Тус жүжгийн талаар үзэгчид янз бүрийн сэтгэгдэлтэй байгаа ч "Бүсгүйн зурвас"-ын зохиолч Л.Өлзийтөгс жүжигт өөрийн дүнг тавилаа. Магадгүй үзэгчдийн дунд хүлээлт үүсгэсэн нь зохиолч Л.Өлзийтөгсийн автороор овоглосонтой холбоотой байж болох юм. Гэвч уг зохиол нь Л.Өлзийтөгсийнх биш талаар зохиолч ярилцлага өгч, өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтэлжээ.

Тэрбээр “Жүжгийн нээлтийн үеэр гадаадад байсан учир уржигдар л жүжгийг үзсэн. Миний хүндэлж явдаг олон хүн урам хайрласан пост бичжээ. Бүгдэд нь баярлалаа. Даанч энэ магтаалыг би хүртэх эрхгүй. Учир нь энэ миний зохиол биш байна. Эх зохиол (original play), эх зохиолоос сэдэвлэсэн зохиол (adapted play) хоёр ялгаатай л даа. “Ярилцлага” нэртэй, хоёр гуравхан дүртэй, товчхон, минимал жүжгийг “Бүсгүйн зурвас” нэртэй 20-иод дүртэй, “нийгмийн драм” болгож, айл гэрийн асуудал, улс төрийн өнөөгийн амьдрал, бяцхан секс үзэгдэл, буу шийдэм нэмсэн нь найруулагчийн шийдэл. Миний зохиол тэс өөр. “Нүдний шилэнд үлдсэн зургууд” номыг минь үзээрэй. Нийгмээ элэглэх гэсэн найруулагчийн сэтгэлийг ойлгож байгаа. Үзэгчид ч инээлдээд, алга ташаад л байна билээ. Ер нь “уянгын драм” биш “хошин драм” гэсэн бол онох байж уу. Хошин драм гэдэг муу юм биш шүү дээ. Гэхдээ элэглэх гээд хэтрүүлчихэж. Жишээлбэл, сайд гуай нь сэтгүүлчийн бөгсөн дээр алгадаад л, алгадаад л, алгадаад л орилуулаад байх юм. Гадаадаас буцаж ирсэн гэх хүүгийн “Жүжигчин бид болвоос” гэх тунхаг үгс, “Оройтсон бороо” дуу… Энэ мэтээр нэмсэн үзэгдлүүд үнэмшилгүй байлаа.

“Өлзийтөгсийн "Ярилцлага"-аас сэдэвлэн “Бүсгүйн зурвас” жүжгийг бичсэн ТЭР” гэвэл зөв болох байж. ТЭР гэдэг нь хэн болохыг театрынхан мэдэх биз ээ. Магтаалыг ТЭР хүн л хүртэх эрхтэй шүү” гэжээ.

БҮСГҮЙН ЗУРВАС жүжигМИНИЙ ЗОХИОЛ БИШ болжээИйм гарчигтай ярилцлага минь “Өдрийн сонинд” гарлаа. Найруулагчаа…

Posted by Өлзийтөгс Лувсандорж on Wednesday, March 13, 2019

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж