Улсын нөөцийн анги, салбарын удирдах ажилтнууд сургалтад хамрагдаж байна

Хуучирсан мэдээ: 2019.03.14-нд нийтлэгдсэн

Улсын нөөцийн анги, салбарын удирдах ажилтнууд сургалтад хамрагдаж байна

Улсын нөөцийн анги, салбарын удирдах ажилтнууд сургалтад хамрагдаж байна

Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/58 дугаар тушаалын дагуу Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газраас зохион байгуулж байгаа төв, орон нутаг дахь  улсын нөөцийн салбарын дарга нарт зориулсан сургалт өнөөдөр эхэллээ.

Сургалтад төв, орон нутгийн улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн ангийн захирагч, салбарын дарга, цэгийн эрхлэгч нарын нийт 40 орчим алба хаагч хамрагдаж байна.

Төрийн алба хаагчийн ёсзүй, алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийн норматив, удирдах ажилтны манлайлал, хөгжлийн хандлагын талаар мэдээлэл өгөх тус сургалтад ХНХЯ, Төрийн албаны зөвлөл, МХЕГ, ШУТИС, Удирдлагын академийн мэргэжилтнүүд мэдээлэл өгөхөөрөө онцлог юм.

Сургалт маргааш буюу энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж