"FAMILY" кимчиг хэрэглэхгүй байхыг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2019.03.14-нд нийтлэгдсэн

"FAMILY" кимчиг хэрэглэхгүй байхыг анхааруулав

"FAMILY" кимчиг хэрэглэхгүй байхыг анхааруулав

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас БГД-ийн I хорооны нутаг дэвсгэр, 47 дугаар байранд иргэн Д-ийн эрхлэн явуулдаг “FAMILY” кимчиний цехэд хяналт шалгалт хийлээ. Тус газар нь мэргэжлийн хяналтын байгууллагын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгүүлээгүй хүнсний үйл ажиллагаа эрхэлж, нийтийн орон сууцанд хүнсний үйлдвэрлэл явуулж байсан тул Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ ноогдуулж, цаашид үйл ажиллагаа явуулахгүй байх талаар албан даалгавар хүргүүллээ.

Мөн Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчид Нисэхэд байрлах Полоринс, Дээшлэх зоог хоолны газрууд, Зайсанд байрлах Байрам ХХК-ний ресторанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар тус хоолны газрууд нь нийтийн хоолны үйлдвэрлэл үйлчилгээнд технологийн горимыг хангаж ажиллаагүй, зохистой дадлыг хэвшүүлээгүй, дотоод  хяналтын журмыг мөрдөөгүй байсан зэрэг зөрчил илэрлээ. Иймд Зөрчлийн хуулийн дагуу торгууль шийтгэвэрийн арга хэмжээ авч, аж ахуй нэгжүүдэд албан даалгавар хүргүүлж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг ХУД-ийн ХҮҮХ-т хүргүүллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж