Дональд Трамп “Boeing 737 Max” онгоцнуудыг хориглолоо

Хуучирсан мэдээ: 2019.03.14-нд нийтлэгдсэн

Дональд Трамп “Boeing 737 Max” онгоцнуудыг хориглолоо

Дональд Трамп “Boeing 737 Max” онгоцнуудыг хориглолоо

“Boeing 737 Max 8” загварын хоёр онгоц таван сарын дотор төстэй байдлаар осолдож 350 орчим хүний амь нас эрсдээд байгаа билээ. Тиймээс уг хөлгийг үйлчилгээнээс түр хугацаагаар хасах шийдвэрийг дэлхийн ихэнх улс орнууд гаргасан ч үйлдвэрлэгч АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газраас /FAA/ “Boeing 737 Max 8” онгоцыг үйлчилгээндээ хэвийн ашиглана, онгоцонд ямар нэгэн асуудал байхгүй гэсэн байр сууриа хадгалсаар байсан юм.

Гэсэн ч өчигдөр /2019.03.13/ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн улсад нисэж буй бүх "Boeing 737 Max" загварын онгоцнуудыг яаралтай газардуулах шийдвэр гаргасан байна. Тэрбээр өөрийн гэнэтийн шийдвэрээ “Америкийн ард түмний төлөө, цаашлаад бүх хүмүүсийн аюулгүй байдал нэгдүгээрт байх учиртай” хэмээн тайлбарлажээ. Энэхүү шийдвэрийн улмаас маш олон төлөвлөгөөт нислэгүүд цуцлагдаад байна. Мөн Этиопын ослын дараагаас “The Beoing” компанийн үнэлгээ 26 тэрбум ам.доллараар унаад байгаа юм.

Шинэ загварын хөлгийг хамгийн аюулгүй найдвартай хэмээн дүгнээд байсан FAA байгууллага ослын шалтгааныг нарийвчлан шинжилж үзээд өмнөх байр сууриасаа эсрэг мэдэгдэл гаргасан байна. Хиймэл дагуулаас авсан зураг дээр осолдсон хоёр онгоцны маршрут маш төстэй байгаа нь ослын шалтгаан нэг байж магадгүй гэсэн сэжгийг улам баталж байгаа аж. Мөн Этиопын онгоцны хоёр хар хайрцгийн мэдээллийг сэргээлгэхээр Франц улс руу илгээжээ.

Харин “The Boeing” компанийн зүгээс өөрийн шинэ загварын онгоцыг “найдвартай” гэсэн байр сууриа хадгалсаар байгаа ба тус компанийн гүйцэтгэх захирал Даниэл Мюленбург “Бид ослын шалтгааныг олохын тулд шинжээчид болон мөрдөн шалгах багийнхантай нягт хамтран ажиллаж, чадах бүхнээ хийх болно. Аюулгүй байдлыг нэгт тавьж, дахин ийм харамсалтай осол аваар гаргахгүй байх бүх арга хэмжээг авна” хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж