‘Facebook’, ‘Instagram’, ‘What’s up’ -д саатал гарав

Хуучирсан мэдээ: 2019.03.14-нд нийтлэгдсэн

‘Facebook’, ‘Instagram’, ‘What’s up’ -д саатал гарав

‘Facebook’, ‘Instagram’, ‘What’s up’ -д саатал гарав

Олон нийтийн сүлжээ “Facebook” дэлхий даяар доголдож, хаагдаад байна. Өмнө нь 2008 онд хүчтэй газар хөдлөлт болсны дараа  “Facebook”-ийн сүлжээ доголдож байв. Тухайн үед доголдол 150 сая хэрэглэгчийг хамарсан бол энэ удаад 2.3 тэрбум хэрэглэгчийн хаяг хаагджээ. Түүнчлэн “Facebook” компанийн гол хоёр бүтээгдэхүүн болох чат, “What’s up” болон “Instagram” сайт доголдлоо. Компанийн зүгээс доголдол үүссэн шалтгаан хакерын халдлага биш гэдгийг тодотгосон ч юунаас болж доголдсоныг мэдээлээгүй байна.

“Facebook”  сүлжээ лхагва гаригийн 16.00 цагаас эхлэн доголдож эхэлснийг эх сурвалжууд мэдээлжээ. “Facebook” сайтад зарим хэрэглэгчид нэвтрэх боломжгүй байгаа бол зарим нь зураг, нийтлэл оруулж, шейр хийж болохгүй байгаа аж. Харин “Instagram” хуудсанд шинэ зургийг харах, нийтлэх боломжгүй болжээ. Энэ хооронд “Twitter” хуудсанд хэрэглэгчид “Facebook”, “Instagram”-ын сүлжээ унасан талаар тоглоом, наргиа үргэлжилж байна.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж