Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, Эрхэмсэг ноён Дэвид Спрулыг өнөөдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Бээжин хот дахь Канадын Элчин сайдын яамны Визийн Консул ноён Марк Эйхорст болон албаны бусад төлөөлөгчид оролцов.
Уулзалтын үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн байгууллагын үйл ажиллагааны онцлог, Монгол Улсын цагаачлал, шилжилт хөдөлгөөний бодлогын талаар танилцуулахын зэрэгцээ Канад Улсын ижил чиг үүргийн байгууллагатай холбоо тогтоож хамтран ажиллах саналаа илэрхийлэв.
Мөн Элчин сайд Дэвид Спрул Монгол, Канадын найрсаг хамтын ажиллагаа улам өргөжиж байгааг дурдаад хоёр байгууллага цаашид хамтран ажиллах нь зүйтэй гэдэгтэй санал нэгдэж, энэхүү уулзалт нь нөхөрсөг хамтын ажиллагааны сайхан эхлэл боллоо хэмээн тодотгосон юм.
Эх сурвалж: ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР
Холбоотой мэдээ