Шөнийн худалдаа Нэкстэд

Хуучирсан мэдээ: 2019.03.14-нд нийтлэгдсэн

Шөнийн худалдаа Нэкстэд

Завгүй цагийн хуваарь, замын түгжрэл гээд л тухтай дэлгүүр хэсэх зав гарахгүй байна уу? Тэгвэл гэр ахуйн цахилгаан барааны хамгийн өргөн сонголттой Нэкст электроникс болон Орос, Польш тавилгын Нэкст Мебел дэлгүүрүүд уртасгасан цагаар буюу 23 цаг хүртэл ажиллах гэж байна. Таны цаг завыг хэмнэхийг хажуугаар онцгой хямдралтай үнээр цахилгаан бараа худалдан авах боломжийг олгож байна.

Зөвхөн энэ баасан гараг буюу 3-р сарын 15-ны оройн 18:00-23:00 цаг хүртэл онлайн цахилгаан барааны их дэлгүүр www.next.mn сайт болон орон нутаг Улаанбаатар дахь Нэкстийн бүх салбар дэлгүүрүүдэд сонгогдсон бараанууд 30% хүртэл хямдарч байна.

Та зөвхөн энэхүү онцгой цагаар 100 гаруй брэндийн 6000 гаруй гэр ахуйн цахилгаан барааг 3-30% хүртэл хямдралтай үнээр худалдан аваарай.

Эдгээр өдрүүдэд Нэкстийн буцаан олголттой “Cashback” үйл ажиллагаа давхцаж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөр “шөнийн худалдааны” үеэр үйлчлэхгүй юм. Харин та шөнийн худалдааны дараах өдрүүдэд “Cashback” хөтөлбөрийн хүрээнд 50’000 – 1’000’000 төгрөгийг буцаан аваарай. Таны 3-р сарын 18-наас өмнө худалдан авсан барааны буцаан олголт таны дансанд 3-р сарын 8 буюу цэргийн баярын өдөр орох болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж