Нүүрсний цагдаатай болох уу?

Хуучирсан мэдээ: 2019.03.13-нд нийтлэгдсэн

Нүүрсний цагдаатай болох уу?

Нүүрсний цагдаатай болох уу?

Халаасны хулгайгаа яая гэж байгаа цагдаа нарт ирэх тавдугаар сараас эхлэн нүүрсний хулгайтай тэмцэх ажил нэмэгдэж мэдэх нь ээ.

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газраас ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэн нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан. Хэрэгжилтийг нь хангахын тулд цагдаа нарыг дайчлахаас аргагүй болж буй бололтой. Наад зах нь Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахгүй байхад хяналт тавихын тулд зөвхөн мэргэжлийн хяналтын байцаагч нараас гадна цагдаа хэрэгтэй болж байна гэдгээ ажлын хэсгийнхэн өчигдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад уламжилжээ.

Цагдаа нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдэлд байдаг. Тиймээс энэ чиглэлд хараа хяналт тавих цагдааг бүтцийн өөрчлөлт хийх замаар тусад нь гаргаж, орон тоогоор хангах уу эсвэл хэв журам сахиулах хүрээндээ хяналтаа тавиад явах уу гэдгийг Засгийн газрын төвшинд ярьж байж, шийдэх шаардлага тулгарах нь.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж