Завсарлагааны хонхны оронд дуу эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2019.03.14-нд нийтлэгдсэн

Завсарлагааны хонхны оронд дуу эгшиглэнэ

Завсарлагааны хонхны оронд дуу эгшиглэнэ

Москва хотын дунд сургуулиуд хичээлийн завсарлагааны хонхны дууг солих санал асуулгыг нийгмийн сүлжээгээр явуулж байгааг Москва хотын захиргааны албан ёсны цахим хуудсаар мэдээллээ.

Уг мэдээлэлд дурдсанаар хичээл эхлэхэд явах, мөн хичээлийн завсарлагаа болсныг зарлах дууг сурагчид өөрсдөө сонгох ажээ.

Москва орчмын зарим сургууль хэдийн ийм туршилт хийгээд эхэлсэн байна. Царицыно болон Москворечье-Сабурово дүүргийн зарим сургууль хонхны дуугаа сонгодог аялгуу, бас рок болон хит болж байгаа поп дууны аяар сольжээ. Тухайлбал, Вольфганг Амадей Моцартын аялгуу мөн Оросын хит болж байгаа "Ночных снайперов", "Би-2" хамтлагийн дуу, бас Оросын болон гадаадын киноны дуунуудаас сурагчид өөрсдөө сонгон ашиглаж байгаа тухай мэдээлэлд өгүүлсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж