Оросын хамгийн шигүү суурьшилтай газар нь Москва хот байгааг ОХУ-ын Үндэсний статистикийн хорооны дүн мэдээ харуулж байна.
2018 оны эцсийн дүн мэдээгээр Оросын нийслэл Москва хотод 12,6 сая иргэн байгаа нь өмнөх 2017 оноос 123,8 мянгаар нэмэгдсэн гэсэн үг юм. Үүний дараа Москва муж орж байна. Москва мужид 7,5 сая хүн оршиж сууж байна. Гуравдугаарт Краснодарийн хязгаар 5,6 сая, дөрөвдүгээрт Санкт-Петербург 5,3 сая, тавдугаарт Свердловск муж 4,3 сая хүн амтай байна.
Харин хамгийн сийрэг суурьшилтай газар Ненецийн автономит тойрог. Энд 2018 оны дүнгээр 43 мянган хүн оршин сууж байна. Ненецээс гадна Чукотскийн автономит тойрог 49 мянга, Магадан муж 141 мянга, Еврейн автономит тойрог 159 мянга, Алтайн БНУ 218 мянган хүн амтай байгаа нь хамгийн сийрэг суурьшилтайд тооцогдож байна.
2019 оны нэгдүгээр сарын байдлаар ОХУ-ын нийт хүн ам 146,7 сая байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ