Математикийн VI уралдааны шилдгүүд тодорлоо | News.MN

Математикийн VI уралдааны шилдгүүд тодорлоо

Математикийн VI уралдааны шилдгүүд тодорлоо

Математикийн VI уралдааны шилдгүүд тодорлоо

Монгол хүний оюуны чадамж дэлхийд гайхагдаж, монгол хүүхдүүд оюуны спортоор олон улсад цойлж буй. Тодруулбал, тэд соробан сампин, цээж тоолол, шатар төдийгүй хими, физик, математикийн уралдаанаар тив, дэлхийн хүүхдүүдээс гялалзаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж өргөж буй юм.

Өнөөдөр /2019.03.13/ Математик, гадаад хэлний сургалттай “Олонлог” сургуулиас зохион байгуулдаг Тусгаар тогтнолын математикийн улсын IV уралдааны дүнг танилцуулж, алт, мөнгө, хүрэл медалийн эздэд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа Улаанбаатар чуулгын байранд болов. Уламжлал ёсоор зургаа дахь жилдээ болж өндөрлөсөн эл уралдаан нь үндэсний болон олон улсын гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрджээ.

Үндэсний ангилалд орон нутгаас 15 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1900 хүүхэд эрдэм мэдлэг, оюун ухаанаа сорьсноос 212 сурагч медалийн эзэд боллоо. Энэхүү олимпиадаас хүрэл медаль хүртсэн, Улсын нэгдүгээр сургуулийн 11Г ангийн сурагч Б.Батмэнд “Миний хувьд хоёрдугаар ангиасаа математикаар хичээллэж байна. Уралдаанаас хүрэл медаль хүртлээ. Бодлогууд нь их сонирхолтой, уран гоё санаанууд оруулсан байснаас гадна олон улсын жишгийг мөрдлөг болгосон байсан. Өрсөлдөөн үнэхээр ширүүн болсон. Математикаар хичээллэхэд бусадтай өрсөлдөж, өөрийгөө илүү дайчилж, аливааг сурдаг. Миний хувьд жил бүрийн долдугаар сард зохион байгуулдаг олон улсын математикийн олимпиадын алтан медалийн эзэн болохыг зорьж, бэлдэж байна” гэлээ.

"Олонлог" сургуулийн захирал н.Сугар “Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 100 жилийн ойд зориулан 2011 онд анх улсын чанартай олимпиад зохион байгуулсан. Жилээс жилд 1600-2000 хүүхэд хөдөө орон нутаг, нийслэлээс оролцож байна. Саяхан болж өнгөрсөн математикийн VI улсын олимпиадад 1900 сурагч, 40 орчим багш өрсөлдсөн. Уралдаанаас шалгарсан хүүхдүүд энэ жил хоёр дахь удаа зохион байгуулахаар төлөвлөсөн Монголын анхны олон улсын математикийн уралдаанд тив дэлхийн хүүхдүүдтэй мэдлэг чадвар, оюун ухаанаараа өрсөлдөнө. Одоогоор ОХУ, Казахстан, БНХАУ зэрэг орноос 40 орчим сурагч оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Тэмцээнд оролцох хүүхдүүд аян замдаа гарсан байгаа. Өнөө орой гэхэд ирнэ байх” гэлээ.

Олимпиадын хамгийн гол утга учир нь уран, шинэ бодлого гэдэгт багш, сурагчид санал нэг байлаа. Тэмцээнд зориулж жил бүр Монголын нэртэй математикчдаас цөөн тооны бодлого авдаг төдийгүй олон улсын математикчид ч бас бодлого зохиож өгдөг аж.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж