Стивен Хокингт зориулсан дурсгалын зоос гаргажээ

Хуучирсан мэдээ: 2019.03.13-нд нийтлэгдсэн

Стивен Хокингт зориулсан дурсгалын зоос гаргажээ

Стивен Хокингт зориулсан дурсгалын зоос гаргажээ

Алдарт физикч, нэрт эрдэмтэн Стивен Хокингт зориулж Их Британийн Хатан хааны зоосны ордноос дурсгалын 50 пенсийн мөнгөн зоос гаргажээ. Зоосны нэг талд хар нүхний талаарх түүний алдарт “Хокингийн цацраг” онолыг бэлгэдэж хар нүхийг дүрсэлсэн байна. Энэ нь дурсгалын зоос учир гүйлгээнд ашиглах боломжгүй ба Хатан хааны зоосны ордон цахим хуудсаараа дамжуулан худалдаалж эхэлжээ.

Дурсгалын зоосыг 10 фунт стерлингийн өртөг бүхий ердийн цуглуулга, 55 фунт стерлингийн мөнгөн зоос 5500 ширхэг, 95 фунт стерлингийн илүү зузаан мөнгөн зоос 2500 ширхэг болон 795 фунт стерлингийн алтан зоос 400 ширхэг гэсэн дөрвөн хувилбараар гаргасан байна.

“Эрдэмтэн Стивен Хокингийн суут ухаан шинжлэх ухааны янз бүрийн салбарыг нэгтгээд зогсохгүй шинжлэх ухааныг бүх хүнд хүртээмжтэй, ойлгомжтой болгож чадсан юм” гэж зоосны ордны мэдээлэлд дурджээ.

1942 он буюу дэлхийн хоёрдугаар дайны үеийн ядуу тарчиг айлд төрсөн тэрээр хожим нь өөрийн суу ухаан, авьяас чадвараараа шинжлэх ухааны салбарын хамгийн нэр хүндтэй бөгөөд баян чинээлэг хүмүүсийн нэгэн болсон. Стивен Хокинг нь Их Британийн Урлагийн Нийгэмлэгийн Хүндэт гишүүн, Папын Шинжлэх Ухааны Академийн байнгын гишүүн бөгөөд 2009 онд АНУ-ын дээд шагнал болох Ерөнхийлөгчийн Эрх Чөлөөний медаль хүртэж байв. Өнгөрсөн оны гуравдугаар сард 76 насандаа таалал төгссөн Стивен Хокинг 22 насандаа эдгэршгүй өвчин туссан ч олон арван жилийн турш өвчинтэйгөө тэмцэхийн хажуугаар аугаа бүтээлүүдээ туурвисаар ирсэн юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж