Хакүхо, Ичиножёо нарын бөхчүүд тэргүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.03.13-нд нийтлэгдсэн

Хакүхо, Ичиножёо нарын бөхчүүд тэргүүлж эхэллээ

Мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээн Осака хотод болж байна. Тэмцээний дөрөв дэх өдөр буюу өнөөдөр их аварга Хакүхо М.Даваажаргал, аварга Какүрюү М.Ананд, озэки Гоэйдо нар ээлжит даваагаа авлаа. Мөн озэки Гоэйдо Эндогоор гурав дахь даваагаа авсан бол Тамаваши Б.Мөнх-Оргил Митакемид дийлдлээ.

Хаврын тэмцээнийг их аварга Хакүхо, озэки Гоэйдо болон Ичиножёо А.Ичинноров нарын таван бөх дөрвөн даваатай тэргүүлж эхэлсэн бол аварга Какүрюү тэргүүтэй 12 бөх гурван даваа, нэг унаатай удаалж байна.

Дээд зиндаанд барилдаж буй манай бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноров эхний дөрвөн өдрийн барилдаанд нэг ч ялагдалгүйгээр тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж эхэлсэн бол Тамаваши Б.Мөнх-Оргил нэг л даваа аваад байна. Мөн Чиёошёома Г.Мөнхсайхан, Дайшёохо Ч.Шижирбаяр нар хоёр даваа авчээ.

Осака хотод болж буй хаврын тэмцээн энэ сарын 24-ний өдөр өндөрлөнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж