Малайз улсын Куала Лумпур хотод болсон усанд сэлэлтийн өсвөр үе, идэрчүүдийн улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Монголын тамирчид өндөр амжилт үзүүлжээ. Хонконг, Тайланд, Сингапур, Монгол зэрэг есөн орны 1000 гаруй тамирчин оролцсон уг тэмцээн гуравдугаар сарын 7-ноос 10-ны хооронд болжээ.
Монгол Улсаас 11 тамирчин, гурван дасгалжуулагчийн хамт оролцож, “Сэлэм загас” клубын тамирчид болох Түмэнжаргалын Үжин /50 метр, мэлхий сэлэлт/, Энхтөрийн Эрхэс /100 метр, араар даллах сэлэлт/ нар мөнгөн медаль хүртэв.
Малайзад болсон тэмцээний үеэр А, В цагийн болзол хангасан тамирчдад “Токио 2020” олимп болон “FINA 2019” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгосон байна.