Нисэх буудал дээр хүүхдээ мартсан ээж онгоцыг буцаажээ

Хуучирсан мэдээ: 2019.03.13-нд нийтлэгдсэн

Нисэх буудал дээр хүүхдээ мартсан ээж онгоцыг буцаажээ

Нисэх буудал дээр хүүхдээ мартсан ээж онгоцыг буцаажээ

Нисэх буудал дээр цүнх, гар утас, бичиг баримт гэх мэт зүйлсээ мартаж орхих нь энгийн үзэгдэл. Гэвч хүүхдээ мартана гэдэг байж боломгүй зүйл юм. Саудын Араб-Малайз чиглэлийн “SV832” нислэгээр Өчигдөр /2019.03.12/ үйлчлүүлсэн нэгэн зорчигч эмэгтэй Саудын Арабын Жидда хотын олон улсын нисэх буудал дээр бага насны хүүхдээ орхисон учир онгоцны нисгэгч буцах зөвшөөрөл нислэгийн удирдлагуудаас хүссэн байна.

Ийнхүү онгоц хөөрөөд удалгүй буцаж газардсан маш ховор тохиолдол болжээ. Энэ нь тус нисэх буудлын хувьд анхны тохиолдол болж байгаа бөгөөд ихэд эргэлзсэний эцэст нисгэгчийн хүсэлтийг хүлээн авсан аж. Нэгэнт хөөрсөн онгоц зөвхөн техникийн асуудал гарсан, онгоц барьцаалагдсан, зорчигчийн эрүүл мэндийн байдал муудсан тохиолдолд л буцаж газардахыг зөвшөөрдөг аж.

Үүнээс өөр хүүхдээ мартсан тохиолдол хараахан бүртгэгдээгүй байгаа ч 2017 онд нярай хүүхдээ шалан дээр хэвтүүлчихээд, өөрөө сандал дээр суугаад гар утсаа оролдож байгаа  ээжийн зураг цахим орчинд тарж, ихээхэн шүүмжлэл дагуулж байжээ.

Үүнээс өмнө Лос Анжелесаас Нью-Йорк руу нисч байсан онгоцны зорчигч дуучин Витни Хьюстоны “I will always love you” дууг маш чангаар дуулж, бусад зорчигчдын тав тухыг алдагдуулснаас болж Канзас хотод ослын буулт хийж байсан тохиолдол 2013 онд гарч байсан аж.

Мөн 2017 онд Нью-Йоркоос Сөүл рүү онгоц түрээслэн нисч байсан “Korean Air” компанийн өв залгамжлагч Чо Хюн А онгоцны үйлчлэгчийг самар өгөхдөө зориулалтын саванд бус ууттай нь авчирснаас болж үйлчлэгч рүү дайран танхайрч, онгоцыг буцахыг шаардан буцаасан байдаг.

Эх сурвалж: KHALEEJ TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж