Японд тэтгэврийн настнуудаа ганцааранг нь байлгахгүйн тулд хоёр дахь амьдрал руу нь хөтөлдөг байна. Тэдний амьдралд хандах хандлагыг сэргээж, туслах зорилгоор урьдаас бэлтгэсэн уулзалтууд зохион байгуулдаг талаар ВВС агентлаг мэдээлжээ.
Эдүгээ 71 настай Омори хүүхдүүдэд зориулж тоглоом урлан, өөрөө тараадаг ажээ. Тэрээр Японы засгийн газраас хэрэгжүүлдэг “Хоёр дахь амьдрал” төсөлд хамрагдсан байна. Энэхүү төсөл нь ахмадуудад цагийн уян хатан нөхцөлтэй, мөн сонирхолтой ажил санал болгодог аж. Омори ажлынхаа талаар хэлэхдээ “Хүүхдүүдээр хүрээлүүлээд, гайхалтай сайхан энерги авдаг. Би тогтмол ажилтай, нийгэмтэй харьцах боломжтой болсон. Мөн ганцаардал болон хүмүүсээс тусгаарлагдсан мэдрэмжээ гээсэндээ баяртай байна” гэжээ.
2050 он гэхэд дэлхийн 60-аас дээш насны хүний тоо одоо байгаагаас хоёр дахин нэмэгдэнэ гэж таамаглаж буй юм. Өнөөдрийн байдлаар Япон улс өндөр наслалтаараа дэлхийд тэргүүлж буй билээ. Токиогийн их сургуулийн өндөр настны профессорын ангийн сурагч Хироко Акияама “Бид бодох хэрэгтэй. Хүмүүсийг бүр бага байхаас нь эхлээд 100 хүртэлх жилийг тооцоолж, дэд бүтцээ шийдэх хэрэгтэй. Алхаж гишгэх чадваргүй, тэргэнцэртэй настнуудад зориулж дэд бүтцээ дахин төлөвлөх шаардлагатай” гэжээ. Тэрээр “Хоёр дахь амьдрал” төслийг идэвхтэй хөгжүүлэгч аж.
Б.ЕСҮХЭЙ