Э.Бадар-Ууган “Дакар ралли”-д оролцсон тамирчидтай уулзав | News.MN

Э.Бадар-Ууган “Дакар ралли”-д оролцсон тамирчидтай уулзав

Э.Бадар-Ууган “Дакар ралли”-д оролцсон тамирчидтай уулзав

Э.Бадар-Ууган “Дакар ралли”-д оролцсон тамирчидтай уулзав

Монголын олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, олимпийн аварга Э.Бадар-Ууган өнөөдөр/2019.03.13/ “Дакар ралли 2019” олон улсын тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр ОУХМ Ө.Бямбадэлгэр, ОУХМ Ө.Бямбацогт нарт “Алтан Очир” одон, ОУХМ Б.Баттөрд “Алтан медаль”, сэтгүүлч Б.Ононд “Олимпийн алдар” одон гардуулжээ.

Автоспортын олимп гэгддэг “Дакар Ралли 2019” олон улсын уралдаан энэ жил анх удаа Өмнөд Америкийн Перу улсын нутаг дэвсгэрт өнгөрөгч нэгдүгээр сарын 6-наас 17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан. Монгол улсын баг анх удаа бүтэн багаараа оролцож, нийт 68 улсын 334 багаас “AUTO” төрөлд 32 дугаар байр, “UTV OPEN” ангилалд гуравдугаар байрт шалгарч, түүхэн амжилт үзүүлсэн юм.

“Дакар Ралли 2019” уралдаанд Монголын баг өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, ах дүү мастерууд барианд орсон нь түүхэн амжилт байв. Мөн мотоциклын төрөлд уралдсан Н.Лхамаа зургаа дахь гарааны үеэр бусдын алдаанаас болж замаа дуусгаж чадаагүй билээ. Түүнийг элсэн дотроос мотоциклоо гаргах үед 516 дугаартай ачааны машин анхааруулгатай тавьсан каскийг нь дайрснаар уралдах боломжгүй болгосон.

413 дугаартай “Dakar 2019 Team Mongolia” багийн ахлагч, чиглүүлэгч Ө.Бямбадэлгэр, жолооч Ө.Бямбацогт нар “Дакар Ралли”-ийн замыг дуусгасан анхны монголчууд болсон юм. 10 гарааны дараа амжилттай барианд орох нь энэхүү уралдааны гол ялалт байдаг. Бартаа, саад ихтэй 10 өдрийн уралдааныг дуусгаж чадалгүй замаас гарсан тамирчид маш олон бий. Харин Монголын баг Перуд ялалтаар уралдаанаа дуусгасан нь түүхэн үйл явдлын нэг болон бичигдсэн.

Мөн багийн техникийн бүрэн байдлыг хангасан техникч Б.Баттөр болон сэтгүүлч Б.Онон нар Перуд ажилласан анхдагчдын нэг болсон. “Дакар Ралли” уралдааны замд Монголын баг тамирчид анх 2013 онд мотоциклийн төрлөөр оролцож эхэлсэн бөгөөд 2015 оноос автомашин нэмэгдсэн.

Ө.Бямбадэлгэр 2015 онд Монгол, Унгарын хамтарсан багт чиглүүлэгчээр уралдаж, 10 өдрийн уралдааныг дуусгаж байсан билээ. Тэрбээр “Дакар Ралли”-д Монголын анхны финиш хийсэн чиглүүлэгч гэх амжилтыг үзүүлсэн бол энэ жил жолооч Ө.Бямбацогтын хамт замаа дуусгасан.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-03-13 66.181.181.162

Луйварчин Бадарууган

Avatar

Boldoo 2019-03-13 112.72.8.146

bayr hurgie amjilt husie…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж