"Jaguar Land Rover" брэнд автомашины шинэ үзэсгэлэнгийн танхимтай боллоо

Хуучирсан мэдээ: 2019.03.13-нд нийтлэгдсэн

"Jaguar Land Rover" брэнд автомашины шинэ үзэсгэлэнгийн танхимтай боллоо

"Jaguar Land Rover" брэнд автомашины шинэ үзэсгэлэнгийн танхимтай боллоо

“Старчейз Автомотив Лимитд” ХХК нь 2018 оны аравдугаар сард "Jaguar Land Rover" брэндийн дилер эрхийг  шилжүүлэн авчээ. Тус компанийн зүгээс борлуулалтын дараах үйл ажиллагаа авто механик сэлбэгийн агуулах, их биеийн засвар, будаг болон автомашины угаалгыг цогцоор нь явуулж буй бөгөөд "Jaguar Land Rover" брэндийн автомашины эзэмшигчид болон тэдгээр автомашинд чанарын өндөр түвшинд борлуулалтын дараах  дэмжих үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байгаа аж.

Өнөөдөр /2019.03.13/ "Jaguar Land Rover" брэндийн автомашины шинэ үзэсгэлэнгийн танхимын нээлт боллоо. Дээрх танхимыг түр хэрэглэх бөгөөд 2019 оны сүүлээр "Porsche" төвийн хажууд "Jaguar Land Rover" брэндийн байнгын үзэсгэлэнгийн танхимын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

4.251 метр квадрат хэмжээ бүхий газарт 880 метр квадрат бүхий "Jaguar Land Rover" үзэсгэлэнгийн танхим, 591 метр квадрат "Jaguar Land Rover" загварын цех барьж ашиглалтад оруулна гэж тус компанийн ажилчид онцолж байлаа.

ҮЗЭСГЭЛЭНГИЙН  ТАНХИМ ГЭДЭГ ӨРГӨН ЦАР ХҮРЭЭТЭЙ, УТГА УЧИРТАЙ ЗҮЙЛ

Нээлтийн  үеэр "Старчейз Автомотив Лимитэд" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Стив Поттер үг хэлэхдээ “Старчейз Автомотив Лимитд" ХХК нь Сингапурт төвтэй, Ази-Номхон далайн тансаг зэрэглэлийн автомашиныг худалдаалах томоохон зах зээлд хүчтэй байр суурь эзэлдэг. Өнгөрсөн жил гэхэд 20 гаруй мянган машин борлуулсан.

Монголын тухайд өнгөрсөн оны аравдугаар сараас дилерийн эрхээ авснаас хойш хуучин дилерийн газрыг авахгүйгээр шинэ байрлалд ажиллахыг төлөвлөсөн. Манай борлуулалтын бага үзэсгэлэнгийн танхимгүй хэцүү нөхцөлд ажиллаж ирсэн. Гэсэн хэдий ч  өнөөдөр шинэ танхимтай боллоо.

Тухайн хүн машиныхаа өнгө загвар, дотор гадна дизайныг сонгон худалдан авалт хийдэг. Үзэсгэлэнгийн танхим гэдэг өргөн цар хүрээтэй утга учиртай зүйл. Нүдээрээ автомашиныг үзэж хараад, шинэ машины үнэр үнэрлэх тэр бүхнийг мэдрэхийн тулд заавал зориулалтын газар буюу автомашины үзэсгэлэнгийн танхим байх ёстой.

Нэгэн жишээ дурдахад, цахилгаан машин үйлдвэрлэдэг "Тесла" компани өнгөрсөн жил автомашины үзэсгэлэнгийн танхимуудаа хаагаад, зөвхөн онлайнаар худалдаа хийнэ гэсэн шийдвэр гаргасан. Гэсэн хэдий ч тус компанийн зүгээс хэдхэн долоо хоногийн өмнө буцаад үзэсгэлэнгийн танхим байх ёстой гэсэн шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь олон нийт хэрэглэгчдийн шаардлагын дагуу өмнөх шийдвэрээсээ буцах шаардлага гарсныг харуулж байгаа юм. Ерөнхийдөө баруун Европын улсуудыг харахад автомашины үзэсгэлэнгийн танхим нь ихэвчлэн том худалдааны төвд байрласан байдаг. Монголын хувьд энэ нь анхных болж буйг онцлоход таатай байна” гэлээ.

Монгол Улсын автомашины зах зээлийн 90 гаруй хувийг хуучин автомашин эзэлдэг байна. “Старчейз Автомотив Лимитд” ХХК шинэ машин оруулж ирдэг бөгөөд борлуулалтын 60-70 хувийг өндөр том оврын жийб машин эзэлдэг аж.

"Jaguar Land Rover" брэндийн автомашины шинэ үзэсгэлэнгийн танхим нь "Зайсан Хилл" цогцолборын G давхарт (320 метр квадрат талбай) байрлаж байна. Өдөр бүр 10.00-22.00 цагийн хооронд харилцагчдадаа үйлчлэх  аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж