XX зууны эхэнд өрнө дахинд суралцаж, орчин цагийн Монголын үндэс суурийг босголцсон анхны сэхээтнүүдийн мөрөөр аялсан “Найрагчийн мөрөөр” төслийн багийнхан сар гаруй хугацаанд таван улсын долоон хотоор аялаад иржээ.
Монгол хөвгүүд, охидын туулсан амьдрал, хүний санаанд оромгүй хэцүү бэрх шалгуур, бидэнд тээж авчирсан соёл боловсролын түүхийг орчин цагт сэргээх уг төсөл 2021 он хүртэл үргэлжлэх юм.
Төслийн багийнхан энэ удаагийн аялалд чин сэтгэлээсээ тусалсан Холбооны Бүгд Найрамдах Герман Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамны хамт олон, Элчин сайд Д.Ганбат, зөвлөх Ё.Баттөмөр, консул Л.Мөнхжаргал, жолооч У.Энхсаруул, Б.Пүрэвсүрэн нар, тэдний гэр бүлд нь гүнээ талархаж буйгаа илэрхийлэв.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ