Нефтийн үйлдвэр барих ажлын явц ийм байна | News.MN

Нефтийн үйлдвэр барих ажлын явц ийм байна

Нефтийн үйлдвэр барих ажлын явц ийм байна

Нефтийн үйлдвэр барих ажлын явц ийм байна

Монгол Улс газрын тосны нөөцтэй атлаа үйлдвэргүй байсаар он удаан жил болсон. Өнөөдрийг хүртэл үйлдвэрээ барьж чадалгүй, түүхий нефтиэ зөвхөн экспортод гаргадаг. Тэгвэл 2023 оноос манай улс өөрсдөө нефтиэ үйлдвэрлэх бүрэн боломжтой болно. Тодруулбал, Газрын тос боловсруулах үйлдвэр Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын онцгой анхаарлын төвд байгаа ажлын нэг юм. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн оны зургадугаар сард Дорноговийн Алтанширээтэд газрын тосны үйлдвэр барих шав тавьсан бөгөөд өдгөө үйлдвэрийн гаднах дэд бүтцийн ажлууд хийгдэж байна.

Энэ он гэхэд дэд бүтцийн ажлуудаа дуусгавар болгож барилга байгууламжийн ажлаа эхлүүлэхээр төлөвлөж буй. Үйлдвэрийг Энэтхэгийн Засгийн газраас олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барих юм. Энэтхэг улстай хамтран хэрэгжүүлж буй тус үйлдвэрийн гаднах дэд бүтцийн ажлыг Монгол Улс хариуцан, энэ оны сүүл гэхэд дуусгасан байх үүрэг хүлээсэн. Харин үүний дараа гэрээний дагуу Энэтхэг улс газрын тосны үйлдвэр барих гол ажлаа эхлүүлнэ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншанд хоттой холбох хүнд даацын тусгай зориулалтын асфальт бетон хучилттай авто зам, замын байгууламжийн ажлын зураг төсөл, техникийн шаардлагын дагуу гүйцэтгэж энэ оны есдүгээр сарын сүүл гэхэд багтааж ашиглалтад оруулахаар Батлан хамгаалах яамны 7780 дугаар анги 200 гаруй хүн хүчний бүрэлдэхүүнтэй, зам барилгын 80 гаруй  машин механизм, тоног төхөөрөмжтэй ажиллаж байна. Харин УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг нь Газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншанд хоттой холбох салбар төмөр зам, төмөр замын байгууламжийг энэ оны аравдугаар сарын 30-ны өдөрт багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалт ямар шатанд байгаа  талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Анхбаяр хэлэхдээ “Дэд бүтцийн ажлыг өнгөрсөн арванхоёрдугаар сард түр зогсоосон. Энэ сард эхлүүлнэ. 27 км төмөр зам барих ажлыг гуравдугаар сард дуусгана. Авто замыг энэ онд багтааж тавихаар төлөвлөсөн. Цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил дуусаад, Улсын комисс хүлээн авч байгаа. Үйлдвэр барих талбайг тэгшлэх, хашаажуулах ажлыг удахгүй хийж эхэлнэ. Мөн Сайншандад хотхон байгуулахаар зураг төсөл боловсруулж байна. Бүтээн байгуулалтын хамгийн оргил үед 8000 орчим хүн ажиллана гэсэн тооцоо бий” гэв.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-03-13 203.91.115.37

Барилгүй яах вэ, барих хэрэгтэй. 20 жил худал ярьж, 7 удаа худлаа тууз хайчилсны дэргэд ёстой их юм хийжээ. Жингэр хуцдагаараа л хуцдаг, жин явдгаараа л явдаг. Гол нь энэ онд маш их урагш ахиж, энэ шүүмжлэгчдийн амыг таглах хэрэгтэй.

Avatar

ТЭГЭЭД Л Т1 ТЭЭД УНАДЫМ 2019-03-13 202.179.27.244

ДЭД БҮТЭЦИЙН АЖИЛ ЯВДАГААРАА Л ЯВЖ Л БАЙГ Л ДЭЭ. БАРИЛГА БАЙГУУЛАМЖАА ЭХЛЭХЭД ЮУ НЬ БОЛДОГГҮЙМ БОЛОО

Avatar

Оркудын оргил үе төгсгөл болтугай! 2019-03-13 150.129.143.186

Үгүй ядаж Дорнодын Матадад барьж болоогүй юм уу? Ухна хүрэлсүх үнэхээр нефтийн үйлдвэрийг ашиглалтанд оруулж, төвд жанхуу, атигар тарвага элбэгдорж, х***а миеэ нарын хөлийг гозолзуулж чадвал чамайг эр хурга гэж үнэлье !!!

Avatar

Зочин 2019-03-13 103.10.23.244

Нефтийн үйлдвэрийн тоног төхөөрөмж нь нүсэр том ачааны машинаар ачих боломжгүй. Матад хүртэл төмөр зам барьсан дээр үү, хоолойгоор нефтээ татсан дээр үү.

Avatar

Оркудын оргил үе төгсгөл болтугай! 2019-03-13 150.129.143.186

Хүн амын унд ахуйд тохирох ус, үйлдвэрт ашиглах техникийн ус гэж бас байгаа. Энэ баянбүрдийг ашиглавал говь усгүй болох болов уу. Ер нь бол говийг устай гэж тооцоход маш хэцүү. Ус нь маш шорвог, хатуулаг ихтэй. Тэгээд бодохоор “Балга усгүй” газар бензин гаргах нефтийн үйлдвэрийг яаж барих гэж байгаа юм бол оо? Усаа Хэрлэн голоос татах гэж дотоод болон гадаад талаас бөөн эсэргүүцэлтэй тулна. Түүхий нефтээ Дорнодын Матадаас аль эсвэл Оросын Ангарскаас авлаа гэхэд тээврийн зардлаа нөхөж чадах уу? Ү

Avatar

үхэр халх 2019-03-13 66.181.187.23

зүүнбаянд элсэн дунд усгүй цѳлд 1960 онд бинзэн нэрээд болоол байсиймдаа х***а оросын талынхаан.ккк

Avatar

Зочин 2019-03-13 122.201.24.76

УХРАВАА!!!.ЗОГСООХ ХҮСЭЛТЭЙ УЛСЫН ТӨЛӨӨЛӨЛҮҮД МОНГОЛООР ДҮҮРЭН БИЙ.ЗАРИМ НЬ БҮР ТОМОО ДАРГА БОЛСОН БАЙГАА!!!.УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИУЛАХГҮЙ,ТӨМӨР ЗАМ ТАВИУЛАХГҮЙ БАЙЖ ДӨНГӨСӨН ДӨӨ.

Avatar

Зочин 2019-03-13 115.84.238.130

ТЭЗҮ хийгээгүй байж юундаа мөнгө үрээд байнаа. Дараа нь төмөр замын далангийн овоолсон шороо гэдэг шиг улсын мөнгө үр ашиггүй үрж идлээ гэх асуудал үүсэх вий дээ.

Avatar

Зочин 2019-03-13 64.119.22.241

Нефтийн үйлдвэр барих гэж багадаа 10 жил болно. 10 жилийн дараа бүгд цахилгаан машин унах гээд байна.

Avatar

Зочин 2019-03-13 73.92.12.67

Цахилгаан машинд 200% хил гаалийн татвар тогтоочно. Бензин, дизель хеделгууртэй машин 0% татвартай.болно. Монгол урагшаа биш хойшоо хегждег орон

Avatar

ZOCHIN 2019-03-13 64.119.26.64

1.НЕФТИЙН ҮЙЛДВЭРИЙН ТЭЗҮ, НАРИЙВЧИЛСАН АЖЛЫН ЗУРАГ ТӨСӨЛ БАЙХГҮЙ 2 ТЭЗҮ-Р ХЭДЭН $ ХЭРЭГТЭЙ НЬ ГАРНА, 1 ТЭРБУМ $ ЛАВ ХҮРЭЛЦЭХГҮЙ, ДУТАХ МӨНГИЙГ ЯАЖ ОЛОХ ВЭ 3. ЭНЭ ДЭД БҮТЦИЙН САНХҮҮЖИЛТ ХЭДЭН ₮, ХААНААС ГАРГАЖ БУЙ 4.СОНГОСОН ГАЗАР НЬ 50 ЖИЛИЙН ДАВТАМЖТАЙ ҮЕРИЙН УСАНД НУУР БОЛТЛОО АВАГДДАГ ГАЗАР АЖ, ҮЙЛДВЭР ҮЕРИЙН УСАНД ЖИВЖ АЛГА БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ 5. НЕФТЭЭ ХААНААС АВАХ ВЭ,ТАМСАГААС 600КМ ХООЛОЙ ТАТАХУУ,ЭНД ХЭДЭН $ ХЭРЭГТЭЙ,ХААНААС ОЛОХ ВЭ 6. БАРИХ ХУГАЦАА 5 ЖИЛ ХЭТ УДААН ГЭЭД АСУУДАЛ ИХ БНА ДАА.

Avatar

Зүгээр л 2019-03-13 106.130.124.170

зүгээр л авсан зээлээ ямар ч илүү дутуу идэж шамшигдуулалгүй төсөлдөө зарцуулаад л ажлаа л хийчих …. үйлдвэр чинь босоод л ирнэ …Яриад байхгүй хийгээд л байх хэрэгтэй … заавал үрдшн гарна

Avatar

ИРГЭДЭЭС 2019-03-13 139.5.216.210

ЯДАЖ ИНГЭЭД ЭХЛҮҮЛСЭН, ТОДОРХОЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ХАР ҮГ, ХЭРҮҮЛЭЭР БУЛАХАА БОЛИОЧ ЭЭ !!! ЭНЭ УЛС ОРОНД ЧИНЬ ГАНЦ НЭГ ГЭРЭЛ ГЭГЭЭТЭЙ ЮМ ЯАГААД БАЙЖ БОЛДОГГҮЙ ЮМ БЭ ???

Avatar

ИРГЭДЭЭС 2019-03-13 139.5.216.210

БОЛЖ БАЙНА Ш ДЭЭ. ЭНЭ АЖЛЫГ ЗОРИГ ГАРГАН ЭХЛҮҮЛСЭН, ДУУСГАНА, ҮР ДҮНД ХҮРГЭНЭ ГЭЖ ЗОРЬСОН ХҮРЭЛСҮХИЙН ЗГ-Т БАЯРЛАЛАА. САЙН ЭХЛЭЛИЙГ ДЭМЖЭЭРЭЙ !!!

Avatar

zochin 2019-03-13 64.119.25.22

ongolchuudiin gol dutagadal xudlaa xeldegt baigaa yum nodni ded butsiinxee ajliig duusgax yum yarij baisan odoo boltol baidaggyu ee ternees neft ni mongoloos garaad baival uildverf baiguulax ni zuv za tene mulguu uxewr tsus ni oirtson uxer mongoloo cham shig xumuus mongoliig boxirduulj baigaa shuu ch iq muu surguulid muu surch baisa baix yumiig naana tai tsaanatai oilgox xeregteri

Avatar

Зочин 2019-03-13 202.9.43.225

Энүүхэн хойно Ангарскд юу л байна бинзээн л байна , бас маш хямд ….Оросууд биднийг хэзээч бинзээнээр боож байгаагүй ,цаашдаач боохгүй нь тодорхой .Гэтэл Хүрэлцүх тэнэгээс болж тэрбумын өрөнд унаж байдаг …

Avatar

zochin 2019-03-13 202.9.42.14

holsnii bichee zailaachee chi vhehnee ataarhaj

Avatar

ард 2019-03-13 150.129.140.172

1. Оросууд манайд бензинээ бараг дотоодынхоо үнээр өгдөг, оросын чукоткад манайхаас илүү үнэтэй байдаг.\n2. Монголын бүтэн жил олборлон гаргаж байгаа газрын тосыг оросууд 1 өдөрт экспортолдог.\nХятадад бензиний үнэ манайхаас 1 000 тө илүү үнэтэй байдаг.

Avatar

Зочин 2019-03-13 202.9.43.187

5 жил барих юм уу хохо

Avatar

Зочин 2019-03-13 139.5.217.144

Баттулгын төмөр зам гэдэг уран сайхны киноны үргэлжлэл нь хүрэлсүхийн нефтийн үйлдвэр болж таарах шив. ЖДҮ чин одоо болио монголын төрөөс зайлсан дээр. төрсөн дүү нь ждү авчихсан л юм билээ ш дээ. ичиж үхээсэй

Avatar

Зочин 2019-03-13 139.5.217.144

уг нь энэтхэгийн тэрбумыг маш тооцоо судалгаатай, хяналттай үнэнч шударга зарцуулсан бол монголчууд нефтий үйлдвэртэй болчих л байсан даа. гэвч бодол бодлого боловсрол богинотой, амбиц, ашиг сонихол өндөртэй попорчин шоучин хүрэлсүхийн балагаар нефтийн ч үйлдвэргүй, тэрбум ногоон ч үгүй энэтхэгт баахан өртэй, хагас дутуу хийсэн дэд бүтэц нэртэй балгастай үлдэхээр болж байна. дэд бүтэцийн ажил яаралтай нэрээр баахан газартай шууд гэрээ хийж шахаа хийсэн луйвар болж байгаа юм гэсээн.

Avatar

Зочин 2019-03-13 139.5.217.144

наадах чинь нохойн баас хүрэлсүхийн шоу болоод дуусж байгаа юм билээ. энэтхэгийн өгөх нэг тэрбумаараа үйлдвэр бариал дуусахаар болсон юм билээ. өөрөөр хэлбэл 600 км түүхий тос дамжуулах хоолой барих мөнгөө өөр эх үүсвэрээр босгохоор төлөвлөж байна гэж харьяа яамны нэг хурган дарга саяхан хэвлэлд ярилцлага өгсөн байна лээ. тэгэхээр наадахыг чинь барилаа гэхэд нөгөө тос татах шугам хоолойгоо яахав гэдэг бас нэг зовлон бас арван жилийн гонжрол болно.

Avatar

Иргэн 2019-03-13 64.119.25.204

Саяхан тэр хавиар чваад ирлээ. Олигтой хийсэн зүйл алга байна лээ. Яамны Хүнд үйлдвэрийн газрынханы ярьж байгаагаар дахиад нэг тэрбум шахам доллар хэрэгтэй болсон.Яаж мөнгө олохоо мэдэхгүй байгаа. Энэ үйлдвэр эхний 50 жилдээ ашигтай ажиллахгүй. Ер нь босох болов уу даа гэж байсан шүү?!?!?!

Avatar

Зочин 2019-03-13 66.181.179.149

Тамсагт Хятадууд олборлож байгаа нефьтийг Хятадуудаас худалдаж аваад Дорнодоос Чойр хүртэл машинаар зөөх юм уу? Мулгуу би юу ч ухаж ойлгохгүй байна

Avatar

Зочин 2019-03-13 14.200.88.169

Mungiig ch husaj ugnuduu. Ulsiin yum gdeg saaliin unee shuudee. Enetheg muu bolhi uildwer zeeleer shahaad l. Ashigtai ajilnuu ashiggui bnuu enethegt padgui

Avatar

Иргэд 2019-03-13 103.9.89.18

Юу ч хийгээгүй байна шүү дээ.

Avatar

Manaihan erguu maluud ene common bichij bga 2019-03-13 103.229.122.44

Ene commont bichij bga ulsiig hakertaad haymaar bh yma ymar eh oron ch bish ym unshihgui urd hytad uls chin odoo 2 mujidaa нефтийн uildver barij bga shde maluudaa ashiggui gd barij bh u bodooroi Mongol uls zaaval bh yostoi uildver bariad duusval dagaad mash olon hiimiin uildvee hugjinu shde

Avatar

ТОПОР ЧӨМГӨӨ ДУНДАРТАЛ ЖДҮДСЭН ҮҮ?! 2019-03-13 58.108.22.92

ЖАНХУУГИЙН ОВООЛСОН ШОРОО ГЭДЭГ ШИГ ТОПОР БАС НЭГ ШОРОО ОВООЛОХ НЬ ДЭЭ, ЖИРИЙН МАНЬ МЭТ НЬ ХҮРТЭЛ НЕФТНИЙ ҮЙЛДВЭР БАРИАД ЗАРДАЛ АА ХЭЗЭЭ Ч НӨХӨЖ ЧАДАХГҮЙГ АНЗААРААД БАЙХАД Л…

Avatar

Зочин 2019-03-13 58.108.22.92

ЖАНХУУГИЙН ОВООЛСОН ШОРОО ГЭДЭГ ШИГ ТОПОР БАС НЭГ ШОРОО ОВООЛОХ НЬ ДЭЭ, ЖИРИЙН МАНЬ МЭТ НЬ ХҮРТЭЛ НЕФТНИЙ ҮЙЛДВЭР БАРИАД ЗАРДАЛ АА ХЭЗЭЭ Ч НӨХӨЖ ЧАДАХГҮЙГ АНЗААРААД БАЙХАД Л…

Avatar

zochin 2019-03-13 64.119.25.22

nodnin jil ded butsiin ajluudaa duusgana gej yariad baisan turiin said nar mun ix zalax yumaa tur ni iim baixlaar mongol uls yaj xugjix ve dee turd xulgai ch luivqfrchid bugchicsen uxej dald or

Avatar

Зочин 2019-03-13 150.129.140.201

ТАМСАГЫН ТҮҮХИЙ НЕФТЬ ОЛЗВОРЛОЖ ГАДАГШАА ГАРГАЖ БАЙГАА ДАЧИНТАМСАГ ГЭДЭГ КОМПАНЫ АРД МЭЕЭ ХОВДОГДОРЖИНО НАР БАЙДАГ .

Avatar

Зочин 2019-03-13 178.196.67.173

Bitgii s*** Haltmaagiin Horolmaa, Hoshnogo Hurelsuh iin baasnii otoo

Avatar

Ашиггүй 2019-03-13 202.9.43.208

Хятад эрсдэлээ өөрөө хариуцан МУ-ын нутаг дээр хайж олборлож байна. Ядуу Монголд нэфтээ эрэх, ухах зоосгүй учир хүнд газраа өгөд даатгасан.Иймд энд МУ-ын оролцоо нойль. Одоо Хятадаас нефть дэлхийн зах зээлийн үнээр худалдан авч байж нэрнэ. Өөрийн нефтгүй байж үйлдвэр барьдаг??? Гаднаас бензин авснаас 3-4 дахин үнэтэй бензин Сайншандад үйлдвэрлэнэ. Ийм үнэтэй бензинийг хэн ч авахгүй,Оросоос ахиад л хямд бензин авна. Үүнийг монгол ухаан гэнэ

Avatar

Нефть 2019-03-13 49.0.212.140

Наад зураг чинь мөн юмуу, өөр зураг тавиад хулхидаж байгаа юм биш үү

Avatar

mgl 2019-03-13 202.179.11.230

uur zurag alga uu?

Avatar

Иргэн 2019-03-13 202.55.191.130

Хот барь,ард түмэнд хишиг таараа.Наана чинь юу ч бариагүй байна.\n\nЯагаад газрын тосны хишиг тараахгүй байгаан муусайн луйварчид.

Avatar

Зочин 2019-03-13 202.72.245.122

БорОндорт барих естой байсан юм бишүү Зүүн баянгаас нефть гарна гэж найдсан ууу

Avatar

Зочин 2019-03-13 66.181.179.149

Нефьт нь байгаа юм уу??

Avatar

sss 2019-03-13 59.153.115.205

enetheguud hulhi shuu dee. sain l hyanah heregtei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж