Нефтийн үйлдвэр барих ажлын явц ийм байна

Хуучирсан мэдээ: 2019.03.13-нд нийтлэгдсэн

Нефтийн үйлдвэр барих ажлын явц ийм байна

Нефтийн үйлдвэр барих ажлын явц ийм байна

Монгол Улс газрын тосны нөөцтэй атлаа үйлдвэргүй байсаар он удаан жил болсон. Өнөөдрийг хүртэл үйлдвэрээ барьж чадалгүй, түүхий нефтиэ зөвхөн экспортод гаргадаг. Тэгвэл 2023 оноос манай улс өөрсдөө нефтиэ үйлдвэрлэх бүрэн боломжтой болно. Тодруулбал, Газрын тос боловсруулах үйлдвэр Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын онцгой анхаарлын төвд байгаа ажлын нэг юм. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн оны зургадугаар сард Дорноговийн Алтанширээтэд газрын тосны үйлдвэр барих шав тавьсан бөгөөд өдгөө үйлдвэрийн гаднах дэд бүтцийн ажлууд хийгдэж байна.

Энэ он гэхэд дэд бүтцийн ажлуудаа дуусгавар болгож барилга байгууламжийн ажлаа эхлүүлэхээр төлөвлөж буй. Үйлдвэрийг Энэтхэгийн Засгийн газраас олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барих юм. Энэтхэг улстай хамтран хэрэгжүүлж буй тус үйлдвэрийн гаднах дэд бүтцийн ажлыг Монгол Улс хариуцан, энэ оны сүүл гэхэд дуусгасан байх үүрэг хүлээсэн. Харин үүний дараа гэрээний дагуу Энэтхэг улс газрын тосны үйлдвэр барих гол ажлаа эхлүүлнэ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншанд хоттой холбох хүнд даацын тусгай зориулалтын асфальт бетон хучилттай авто зам, замын байгууламжийн ажлын зураг төсөл, техникийн шаардлагын дагуу гүйцэтгэж энэ оны есдүгээр сарын сүүл гэхэд багтааж ашиглалтад оруулахаар Батлан хамгаалах яамны 7780 дугаар анги 200 гаруй хүн хүчний бүрэлдэхүүнтэй, зам барилгын 80 гаруй  машин механизм, тоног төхөөрөмжтэй ажиллаж байна. Харин УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг нь Газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншанд хоттой холбох салбар төмөр зам, төмөр замын байгууламжийг энэ оны аравдугаар сарын 30-ны өдөрт багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалт ямар шатанд байгаа  талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Анхбаяр хэлэхдээ “Дэд бүтцийн ажлыг өнгөрсөн арванхоёрдугаар сард түр зогсоосон. Энэ сард эхлүүлнэ. 27 км төмөр зам барих ажлыг гуравдугаар сард дуусгана. Авто замыг энэ онд багтааж тавихаар төлөвлөсөн. Цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил дуусаад, Улсын комисс хүлээн авч байгаа. Үйлдвэр барих талбайг тэгшлэх, хашаажуулах ажлыг удахгүй хийж эхэлнэ. Мөн Сайншандад хотхон байгуулахаар зураг төсөл боловсруулж байна. Бүтээн байгуулалтын хамгийн оргил үед 8000 орчим хүн ажиллана гэсэн тооцоо бий” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж