Барилгын салбарынхан чуулна

Хуучирсан мэдээ: 2019.03.13-нд нийтлэгдсэн

Барилгын салбарынхан чуулна

Барилгын салбарынхан чуулна

“Премиум Бьюлдинг Материалс” компаниас санаачлан гуравдугаар сарын 22-нд “Шангрила” зочид буудалд “Төгс бүтээгч-2019” чуулганыг хоёр дахь жилдээ зохион байгуулахаар болжээ. Уг чуулганд барилгын салбарын бизнес эрхлэгч, бүтээн байгуулагчид, удирдах ажилтнууд оролцож, техник технологийн хөгжилтэй барилгын салбарынхан хэр хөл нийлүүлэн хөгжиж байгаа, мөн хямд өртгөөр байгальд ээлтэй барилгын материал үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэх боломж хэр их байна вэ зэрэг олон асуудлыг хөндөж ярилцах юм байна.

Мөн “Премиум Бьюлдинг Материалс” ХХК-ийн Стратеги хариуцсан захирал Т.Оюунбаатар хурлын үеэр Монголын зах зээлд шинээр нэвтрүүлж буй нано бетон зуурмагийн тухай танилцууллаа. Уг бетон зуурмагийг бүтээхийн тулд хоёр жилийн хугацаанд 100 гаруй лабораторийн 23 удаагийн үйлдвэрийн туршилтаар оруулж шалгажээ.  Зуурмагийн найрлага дахь цементийн хэмжээ багассанаараа барилгаас ялгардаг хүлэмжийн хий буурна хэмээн хэлж байлаа. Нано бетон зуурмагийг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс зах зээлд нэвтрүүлэхээр бэлтгэж байгаа аж.

Б.Есүхэй

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж