Манчестер Сити талбайдаа Шальке-04 клубыг 7 гоолоор буулгаж авлаа

Хуучирсан мэдээ: 2019.03.13-нд нийтлэгдсэн

Манчестер Сити талбайдаа Шальке-04 клубыг 7 гоолоор буулгаж авлаа

Манчестер Сити талбайдаа Шальке-04 клубыг 7 гоолоор буулгаж авлаа

Английн "Манчестер Сити" клуб талбайдаа Германы "Шальке-04" клубээр наадаж орхив. Хоёр багийн эхний тоглолтод "Шальке-04" клубын талбайд болоход 3:2 харьцаагаар "Манчестер Сити" клуб хожоод байсан. Урьд шөнө "Манчестер Сити" клуб 7 гоол өрсөлдөгч багийнхаа хаалганд оруулснаар хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 10:2 харьцаатай "Шальке-04" багийг хожлоо. Аваргуудын лигийн шөвгийн 16-д хамгийн сүүлд "Бавари Мюнхен" клуб 2010-2011 оны улиралд Португалын Порто клубыг 12:1 харьцаатай хожсон нь олон гоолын зөрүүтэй тоглолт болж байжээ.

  • Манчестер Сити 7-0 Шальке-04 (гоол: С.Агуэро 35’ пен, 38’, Л.Сане 42’, Р.Стерлинг 56’, Б.Силва 71’, П.Фоден 78’, Г.Жесүс 84’)

Шар хуудас: Данило, О.Зинченко, Ж.Брума

Улаан хуудас: 0

Манчестер Сити: С.Эдерсон, О.Зинченко, А.Лапорте (Ф.Делфи 72’), Данило, К.Уокер, Д.Силва (П.Фоден 64’), И.Гюндоган, Б.Силва, Л.Сане, С.Агуэро (Г.Жесүс 64’), Р.Стерлинг

Шальке-04: Р.Фарман, Б.Очипка, Ж.Брума, Л.Сане, Б.Стамбули, У.МкКенни (Х.Мендиль 74’), Я.Коноплянка, Н.Бенталеб, С.Сердар, Б.Эмболо (С.Скрибски 69’), Г.Бургшталлер (К.Тойхерт 79’)

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж