Мөрөөдлөө биелүүлж яваа Арабын уран гулгагч

Хуучирсан мэдээ: 2019.03.13-нд нийтлэгдсэн

Мөрөөдлөө биелүүлж яваа Арабын уран гулгагч

Мөрөөдлөө биелүүлж яваа Арабын уран гулгагч

Дэлхийн оюутны спортын Универсиад наадам ОХУ-ын Красноярск хотод 10 өдрийн турш болж өндөрлөлөө. Өвлийн спортын хамгийн сонирхолтой, бас үзэгч ихтэй төрлийн  нэг бол уран гулгалт байдаг. Энэ удаагийн наадамд Арабын нэгдсэн Эмират улсын уран гулгагч Захри Лари оролцсон юм.

Захри Лари энэ удаа богино үзүүлбэрт 24,90 оноо авч, манай тамирчин Г.Марал-Эрдэнийн урд орсон билээ. Түүний дасгалжуулагчаар ОХУ-ын мэргэжилтэн Александра Иевлева ажилладаг.

Ирээдүйд дасгалжуулагч болох хүсэл мөрөөдөлтэй Захри Лари бүхий л зүйлээ уран гулгалтад зориулж буй юм. Түүний хувьд хижабтай гулгахад буруу зүйл байхгүй гэдгийг хүмүүст харуулахын тулд улам их хичээж байгаагаа ярилцлагадаа дурджээ. Зарим үед түүнд бэлтгэл хийхээс илүүтэй ярилцлагад орох цаг их байсан байна.

Энэ жил 24 настай Захри Лари 12 настайдаа анх тэшүүрээр гулгаж сурчээ. Уйгагүй хичээл зүтгэлийн үр дүнд тэмцээнд оролцох мөрөөдлөө биелүүлж чадсан байна. Аав, ээж нь хичээл зүтгэлийг нь үнэлэн дэмжиж, тэрээр 2016 оноос олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн байна. Харин Олон улсын тэшүүрийн холбоо /ISU/ түүнд зориулан дүрмээ өөрчилж, эмэгтэй тамирчдыг хижаб, толгойн өмсгөлтэй гулгахад оноо хасдаг байснаа цуцалжээ.

Мөсөн талбайд өөрийн төдийгүй Араб бүсгүйчүүдийн хүсэл мөрөөдлийг харуулж яваа Захри Лари энэ удаагийн Универсиад наадмаар ч олны анхааралд өртөж чадлаа.

Захри Лари Г.Марал-Эрдэнийн хамт. ОХУ-ын Красноярск хот, 2019 он

Ч.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж