Шенгений визийн материалыг Германы виз мэдүүлгийн төвөөр дамжуулж авна

Хуучирсан мэдээ: 2019.03.13-нд нийтлэгдсэн

Шенгений визийн материалыг Германы виз мэдүүлгийн төвөөр дамжуулж авна

Шенгений визийн материалыг Германы виз мэдүүлгийн төвөөр дамжуулж авна

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яам 2019 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Герман, Бельги, Дани, Финланд, Грек, Латви, Люксембург, Мальта, Нидерланд, Австри, Португал, Швед, Словени болон Испани улсад зорчих Шенгений богино хугацааны буюу 90 хүртэл хоногийн визийн мэдүүлгийг виз мэдүүлгийн төвөөр дамжуулан авах юм байна.

Харин дээрх орнуудад албан ажлаар болон 90-ээс дээш хоногоор зорчих иргэдийн визийн мэдүүлгийн хувьд ХБНГУ-ын Элчин сайдын яаманд урьдын адил хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг ХБНГУ-ын ЭСЯ-ны https://ulan-bator.diplo.de/ цахим хуудсаас авах боломжтой юм.

Виз мэдүүлгийн төвийн байрлал: DHL төвийн байр /Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, 10/5, Улаанбаатар 14210/-нд VFS Глобал компанийн виз мэдүүлгийн төв

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ КОНСУЛЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж