Нийслэлийн найман дүүрэгт галзуу өвчний тохиолдол бүртгэгджээ

Хуучирсан мэдээ: 2019.03.13-нд нийтлэгдсэн

Нийслэлийн найман дүүрэгт галзуу өвчний тохиолдол бүртгэгджээ

Нийслэлийн найман дүүрэгт галзуу өвчний тохиолдол бүртгэгджээ

Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс хаврын улиралд галзуу өвчний тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг сануулж, зэрлэг амьтан агнахгүй байхыг анхаарууллаа. Тус төвийн ажилтны хэлснээр, галзуу өвчний сэжигтэй зэрлэг, мал амьтанд уруулж, ноцуулан, шүлсдүүлсэн хүмүүсийн 30.8 хувь нь чононд уруулсан бол эзэнтэй нохойд 20.5, үнэгэнд 17.9, эзэнгүй нохойд 17.9, мануулд 7.7, тэмээнд 2.6 хувь нь уруулсан тохиолдол бүртгэгдсэн байна.

Он гарснаас хойш тус төвд 21 аймгийн 285 сум, нийслэлийн найман дүүрэгт галзуу өвчний эрсдэл үүссэн тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хэнтий, Завхан аймгийн 15 сум, нийслэлийн гурван дүүргээс галзуу өвчний эрсдэлд өртсөн 39 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 63 хувиар өссөн үзүүлэлт аж. Тиймээс зэрлэг амьтан агнахгүй байхыг зөвлөж байна.

Дэлхийд галзуугаар жилд 59 мянган хүн өвчилж, есөн минут тутамд нэг хүн нас бардаг аж. Одоогоор төгс эмчлэгдээгүй энэ өвчин нь вирусээр үүсгэгддэг, төв мэдрэлийн тогтолцоог сонгомлоор гэмтээдэг тул халдвар авсан тохиолдолд нас баралтаар төгсдөг онцлогтой. Галзуугийн вирус цельсийн -120 доош хэмийн хүйтэнд удаан хугацаагаар амьд байдаг чадвартай тул мал амьтны сэг, зэмд 5-90 хоног, 1 метрийн гүнд булсан мал, амьтны сэгний тархинд таван долоо хоногийн турш хоруу чанараа хадгалдаг байна.

Галзуу өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Иргэд галзуу өвчний үүсгэгчийг тээгч амьтдад хазуулахаас сэргийлэх

-Өвчний сэжиг бүхий мал, амьтадтай болгоомжтой харьцах, малын эмчид үзүүлж, оношлуулах, өвчилж, үхсэн амьтдыг устгуулах зэрэг арга хэмжээг авах

-Өөрийн мал, гэрийн тэжээвэр нохой, муур зэрэг амьтдыг мал эмнэлгийн байгууллагын хяналтад байлгах, урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах болон зэрлэг амьтан агнахгүй байхыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж