Ногоон байгууламж руу шээж танхайрсан залууг шүүх хурал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2019.03.13-нд нийтлэгдсэн

Ногоон байгууламж руу шээж танхайрсан залууг шүүх хурал хойшиллоо

Ногоон байгууламж руу шээж танхайрсан залууг шүүх хурал хойшиллоо

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2019.03.13/ Д.Нэмэхбаяр, Н.Раднаасэд нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал боллоо. Шүүх хуралд оролцогч хүсэлт гаргасны дагуу хурлыг энэ сарын 22-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэв.

Тодруулбал, өнгөрсөн онд төв талбайн ногоон байгууламж руу бие засаж танхайрсан, Нийслэлийн өмчийн харилцааны мэргэжилтэн Д.Нэмэхбаярыг Авлигатай тэмцэх газраас хахуулийн хэргээр шалгасан билээ. Түүнтэй хамт ажилладаг ахлах мэргэжилтэн Н.Раднаасэдийг ч шалгасан юм.

Тэд "Үдийн цай" хөтөлбөрийн тендерт оролцсон зарим аж ахуйн нэгж, иргэдээс хээл хахууль авах байдлаар давуу байдал олгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нь тогтоогдоод буй. Улмаар Д.Нэмэхбаяр нь Нийслэлийн ерөнхий боловсролын дунд сургуулиудын цайны газруудаас гэрээг нь сунгаж өгөх үйлдэлдээ хахууль авдаг байсан нь тогтоогджээ. Тэд иргэдээс 200 мянгаас хоёр сая төгрөг хүртэлх хэмжээтэй хахууль авдаг байсан аж. Д.Нэмэхбаярын гэрээс 14 сая төгрөг олдсоныг эд мөрийн баримт болгон хураан авчээ. Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, хавтаст хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж