Путиныг “булшилжээ”

Хуучирсан мэдээ: 2019.03.13-нд нийтлэгдсэн

Путиныг “булшилжээ”

Путиныг “булшилжээ”

ОХУ-ын Набережные Челны хотын Мөрдөн байцаах хорооны барилгын гадна энэ сарын 10-ны өдөр тус улсын Ерөнхийлөгч Владимир Путины нэр, зураг, 1952-2019 он гэсэн бичиг бүхий булшны чулууг байрлуулж, төмөр хашлагаар хашсан байжээ.

Энэхүү хууль бус үйлдлийг сүүлийн үед Орос улс даяар өрнөөд буй интернэтийн хязгаарлалтыг эсэргүүцэн жагсагчдын төлөөлөл Карим Ямадаев, Николай Переседов нар хийсэн байна. Шүүхээс Ямадаевт 28 хоног, Переседовт зургаан хоногийн хорих ял оноосон аж. Ямадаев өмнө нь мөн улс төрийн хилс хэргээр хоригдсон хүмүүс болон амиа алдсан сэтгүүлчдийн дурсгалд зориулан хөшөө босгож, найм хоногийг торны цаана өнгөрөөж байжээ.

Путины дэглэмийг эсэргүүцэгч “Бессрочка” хөдөлгөөний тэргүүн тэдний уг үйлдлийг дэмжин “Путин чөлөөт ертөнц, интернэтийг булшлах гэж байна. Харин тэд Путиныг булшилжээ” хэмээн цахим сүлжээндээ бичжээ.

Тус улсын засгийн газар өнгөрсөн сард Оросын интернэт сүлжээг дэлхий ертөнцөөс тусгаарлаж кибер аюулгүй байдлаа сайжруулах төслийг танилцуулсан юм. Олон улсын интернэт сүлжээ ашиглахаа больж, дотооддоо сүлжээ нэвтрүүлснээр Орос улс Америкийн кибер халдлагаас сэргийлж чадах аж. Уг хуулийн төсөл ирэх сард парламентаар батлагдвал Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсгээ зурсны дараа албан ёсоор хэрэгжиж эхлэх юм байна. Мөн дөрөвдүгээр сард тодорхойгүй хугацаагаар өөрсдийгөө дэлхийн интернэт сүлжээнээс таслах туршилт хийж магадгүй аж. Энэхүү төслийн хүрээнд ОХУ-ын интернэт хэрэглэгчид Засгийн газрын харилцаа холбооны хяналтаар зөвхөн зөвшөөрөгдсөн вэб холболтууд руу хандах боломжтой “Domain Name Sysmet” (DNS) хэмээх систем ашиглах юм байна.

Эх сурвалж: MEDUZA.OI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж