К.Роналдо хет-трик хийж, "Ювентус" дунд шөвөгт шалгарав

Хуучирсан мэдээ: 2019.03.13-нд нийтлэгдсэн

К.Роналдо хет-трик хийж, "Ювентус" дунд шөвөгт шалгарав

К.Роналдо хет-трик хийж, "Ювентус" дунд шөвөгт шалгарав

Дэлхийн шилдэг хөлбөмбөгч К.Роналдо яалт ч үгүй энэ цаг үеийн супер тоглогч гэдгээ батлан харуулж чадлаа. Португалын "Спортинг" клубээс мэргэжлийн замналаа эхлүүлж байсан К.Роналдо очсон баг бүртээ ялгуусан амжилт дагуулж байна. Тэр Англид клубын түвшинд авч болох бүх цомыг авсан бол Испанид мөн адил. Эдүгээ "Ювентус" клубт дээрх амжилтуудаа давтахаар урагшилж байна.

Өнгөрсөн зун Италийн "Ювентус" клубтэй нэгдсэн К.Роналдо өнгөрсөн шөнө Аваргуудын лигийн хүрээнд "Атлетико Мадрид" клубын эсрэг хийсэн тоглолтод 3 гоол оруулснаар багаа гайхалтайгаар дунд шөвөгт хөтлөн оруулав. Хоёр эхний тоглолт Испаний багийн талбайд болоход талбайн эзэд 2:0 харьцаатай хожоод байсан. Энэ үр дүн "Ювентус" клубт хүнд байсан боловч К.Роналдо багийнхаа авралын од нь болсон юм.

Эдүгээ 34 настай К.Роналдо тус тоглолтод хет-трик хийснээр аваргуудын лигийн хасагдах шатанд 63 дахь гоолоо оруулав. Мөн "Ювентус" клуб аваргуудын лигт талбайдаа хийсэн сүүлийн 28 тоглолтын 26-д нь ялалт байгуулж байна.

  • Ювентус 3:0 Атлетико Мадрид (гоол: К.Роналдо 27’, 49’, 86’ пен)

Шар хуудас: Ф.Бернардески 64’, Хуафран 73’, Х.Хименес 86’, Витоло 90+1’

Улаан хуудас: 0

Ювентус: В.Щесний, Л.Спинаццола (П.Дибала 67’), Ж.Кьеллини, Л.Бонуччи, Ж.Канселу, Б.Матюиди, М.Пьянич, Э.Жан, К.Роналдо, М.Манжукич (М.Кейн 80’), Ф.Бернардески

Атлетико Мадрид: Я.Облак, Хуафран, Д.Годин, Х.Хименес, С.Ариас (Витоло 77’), Т.Лемар (А.Корреа 57’), Н.Сауль, Р.Эрнандес, Коке, А.Гризманн, А.Мората

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж