Алдарт баритон Г.Ариунбаатар Буриадын театрт дуулна

Хуучирсан мэдээ: 2019.03.13-нд нийтлэгдсэн

Алдарт баритон Г.Ариунбаатар Буриадын театрт дуулна

Алдарт баритон Г.Ариунбаатар Буриадын театрт дуулна

Монгол Улсын гавьяат жүжигчин, Буриад улсын Төрийн соёрхолт, дуучин Г.Ариунбаатар гуравдугаар сарын 14-нд Буриадын Дуурь, бүжгийн театрын тайзнаа “Тоска” дуурийн голд дүрд тоглох гэж байна.

Тэрбээр өөрийг нь өнгөрсөн 2018 онд Буриадын театр хөөсөн тухай цахим хуудсаараа дамжуулан олонд мэдэгдсэн билээ. Г.Ариунбаатар "Өнөөдөр Буриадын театраа орхиж байна.  Глава нь орж ирээд биднийг бараг л хөөлөө. Монголчуудыг ажиллуулахгүй гэнэ. За бид ч яах вэ. Соёлын сайд нь Дарим багшийг минь буруутгаж, бас л театраас гаргалаа. Жалга дов гэж… Бага бол бага л гэлтэй. Багшаа л өрөвдөж байна" хэмээн твиттер хуудастаа жиргэсэн нь олны анхаарлыг татсан юм.

Дуучин Г.Ариунбаатар багш Л.Даримагийн хамт

Дуурийн дуучин маань Буриадын Дуурь, бүжгийн театрын тайзнаа дахин уран бүтээлд тоглох болжээ. Монголын дуурийн урлагийн алдарт баритон Г.Ариунбаатар 23-хан насандаа Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм цол хүртэж, 2016 онд "Чингис хаан" одонгоор шагнуулсан билээ. Тэрбээр Цагдаагийн ерөнхий газрын "Сүлд" чуулгад дуучнаар ажиллаж байгаад, урилгаар ОХУ-ын Санкт-Петербургийн Мариинскийн театрт, улмаар Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрт ажиллах болсон юм.

Мөн эх орныхоо нэрийг дуурийн урлагт дуурсгаж, Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глиникийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаан, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн уралдааны гоцлол дуулаачийн төрөлд түрүүлж, мэргэжлийн дуурийн дуулаачдын "ВВС Cardiff singer of the world" уралдааны болор цом хүртсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж