Улаанбаатар хотын банк 4-р хороололд шинэ салбараа нээлээ

Хуучирсан мэдээ: 2019.03.13-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотын банк 4-р хороололд шинэ салбараа нээлээ

Өдгөө  20 жилийн ойтойгоо золгож буй Улаанбаатар хотын банк ээлжит шинэ салбараа нээлээ. Улаанбаатар хотын банкны ойн жил дээрээ ашиглалтад оруулж буй хоёр дахь салбар юм. Банкны үйлчилгээгээ харилцагч нартаа илүү ойртуулах үүднээс хүн амын хамгийн ихээр үйлчлүүлдэг худалдаа үйлчилгээний бүс болох 4-р хорооллыг сонгон 42 дахь салбар нэгжээ нээж байна.

С.Лхагвадорж – Улаанбаатар хотын банкны Иргэдийн Банкны Газрын Орлогч Захирал

Манай Улаанбаатар хотын банк Үндэсний үйлдвэрлэлийг дэмжигч уриатайгаар ажилладаг. Энэ жил 20 жилийн ойн хүрээнд бид бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийгээ дэмжин ажиллахыг гол зорилгоо болгож байна. Тиймээс худалдаа үйлчилгээний төв бүс болох 4-р хороололд шинэ тооцооны төвөө нээж, энд буцалж буй эдийн засгийг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийгээ дэмжихээр зорьж байгаа юм.

Бид бизнес эрхлэгчдийгээ бодитоор дэмжиж, бизнесээ өргөжүүлэх боломж олгох үүднээс бизнесийн зээлийн хүүгээ 1.6% болгон бууруулаад байна. Түүнчлэн харилцагч нартаа банкны үйлчилгээг илүү ойроос үзүүлэхээр шинэ салбар нэгжээ нээж байгаа гэх мэт олон зорилготой шамдан ажиллацгааж байна. Энэ нь банкны зүгээс бизнес эрхлэгчдэд үзүүлэх бодит хувь нэмэр гэж харж байна.

Улаанбаатар Хотын Банкны 4-р хороолол тооцооны төв нь Энэбишийн гудамж, ОЧИР хотхоны Оффисын барилгын 1-р давхарт  9-18 цагийн хооронд ажиллах юм байна.

http://ubcbank.mn/index.php?con=loc

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж