Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, салхитай байх тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2015 оны 04 дүгээр сарын 20-ны 21 цагаас 04 дүгээр сарын 21-ний 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
|
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Завхан, Баянхонгорын хойд, Баян-Өлгийн өмнөд хэсгээр 1-6 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, Ховдын нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд7-12 метр. Дархадын хотгор болон Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 16-18 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 17-22 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус дулаан байна.
2015 оны 4 дүгээр сарын 22-ноос 4 дүгээр сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
|
22-нд зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 22-нд зүүн зүгийн нутгаар, 25-нд Алтайн уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дулаарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.