Сагсан бөмбөгийн дэлхийн хамгийн хүчирхэг лиг NBA-гийн 2014-2015 оны улирлын тоглолт өнгөрсөн пүрэв гариг(IV.16) өндөрлөж, плэй-оффын тоглолт өчигдөр(IV.19) эхэллээ.
69 дэх удаагийн улиралд багууд нийт 82 дахь тоглолтоо хийснээс "Дорнод" бүсийг Майк Буденхолзер дасгалжуулагчтай "Атланта Хоукс" 60-22, "Өрнөд"-ийг Стив Керрээр удирдуулсан "Голден Стейт Уорриорз" 67-15 гэсэн амжилтаар тэргүүлсэн юм.
2014-2015 оны улиралд Коби Брайант, Кевин Дюрант, Кармело Энтони, Деррик Роүз, Дуайт Ховард, Крис Бош, Пол Жорж, Дуэйн Уэйд зэрэг шилдэг тамирчид бэртлийн улмаас олон тоглолт өнжсэн билээ. Харин энэ улирлын тоглолтыг 21,9 сая хөгжөөн дэмжигч үзсэн нь өмнө нь тогтоож байсан 2006-2007 оны 21,8 сая амжилтыг эвдсэн байна.
НБА-гийн плэйоффын эхний шатны дөрвөн тоглолт ням гаригт боллоо. Өрнөд бүсийн хамгийн сонирхолтой тоглолт болох "Лос Анжелес Клипперс" талбай дээрээ өнгөрсөн жилийн аварга "Сан Антони Спөрс" багтай тоглолоо. Энэхүү тоглолтод талбайн эзэд 107-92 онооны харьцаагаар хожиж, цувралыг 1-0-оор тэргүүлж эхэллээ.
Тус тоглолтод Крис Пол 32 оноо, 7 самбараас бөмбөг авч, 6 оновчтой дамжуулалтыг гүйтцэтгэж багаа тэргүүлсэн бол Блэйк Гриффин 26 оноо, 12 самбараас бөмбөг авч 6оновчтой дамжуулалтаар тусалжээ. Харин эсрэг багаас Кавай Леонард 18 оноог авчээ.
Бусад тоглолтууд
"Сан Антони Спөрс" 92-107 "Лос Анжелес Клипперс" (0-1)
"Портлэнд Трэйл Блэйзэрс" 86-100 "Мемфис Гриззлис" (0-1)
"Бруклин Нетс" 92-99 "Атланта Хаукс" (0-1)
"Бостон Селтикс" 100-113 "Клевлэнд Кавалерс" (0-1)