Ньюс хөтөч: ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2019.03.13-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан болно

Ньюс хөтөч: ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан болно

09.00 цагт 

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА-гаас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүдтэй танилцах аялал “Бодь” цамхагаас хөдөлнө.

09.30 цагт

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд, давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргагчийн ялыг хүндрүүлэх зохицуулалтыг оруулсан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ.

10.00 цагт

ШУТИС-ийн хичээлийн I байранд “Мобиком корпорац”-ийн захирал Хамада Тацуяа тэргүүтэй илтгэгчид Япон Улсад суралцах оюутнуудад зориулан лекц уншина. Утас:99832535

10.00 цагт

Нийслэлийн цагдаагийн газарт Нийтийн тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” компани хамтран халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөгөөн зохион байгуулна. Утас: 99189497

10.00 цагт

ШУТИС-ийн Номын санд “Барилга байгууламжийн геотехникийн асуудлууд” олон улсын хурал болно. Утас: 99148148

10.00 цагт

Багш хөгжлийн ордоны 202 тоотод Ерөнхий боловсролын сургуулийн 150 нийгмийн ажилтнуудад Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас сургалт зохион байгуулна. Тус сургалтын гол зорилго нь сонгох худалдан авах талаар зөв ойлголт эзэмшүүлэхэд чиглэгдэх юм. Утас: 96061497

10.00 цагт

Коосэн, Бакалаврын хамтарсан хөтөлбөрт суралцаж буй болон ирэх дөрөвдүгээр сараас эхлэн Япон Улсад суралцах оюутнуудад зориулсан зөвлөмж лекц зохион байгуулагдана. Утас: 99832535

10.00 цагт

МУИС-ийн 1-р байранд /Дугуй танхим/ БНХАУ-ын нэрт эдийн засагч, профессор Мэн Шяосу “Хятадын хөгжил цэцэглэлтийг хөдөлгөгч өөрчлөлт шинэчлэл” сэдвээр нээлттэй лекц уншина.

11.30 цагт

Барилгын салбарын энэ жилийн хамгийн том арга хэмжээ болох "Төгс бүтээгч-2019"-ийн талаарх мэдээллийг хүргэнэ.

11.40 цагт

"Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээ, зөвлөгөө, мэдээллийн төв"-ийн нээлт болно. Утас :99519677, 99047423

12.00 цагт

Төрийн ордонд Шадар сайд Ө.Энхтүвшин “Эко Алтан Заамар”-ын уурхайд болсон ослын үед ажилласан онцгой байдлын алба хаагчдыг хүлээн авч уулзана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж